"Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр тэргүүтэй Г.Болдбаатар,
Д.Төмөрбаатар, Ж.Ганболд нарыг Төрийн тусгай хамгаалалттай газарт
буудсан, тэсрэх бөмбөг байрлуулсан, төрийн албан хаагчийг сүрдүүлсэн,
мөн иргэдийн амгалан тайван байдалд заналхийлсэн хэрэгт буруутгаж,
шүүхээс 21.6 жилийн хорих ял, М.Мөнхболдод хоёр жилийн ял тус тус
оноосон.
Харин Ц.Мөнхбаяр нарын ар гэрийнхэн тэдэнд оноосон ялыг эсэргүүцэн давж
заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байгаа юм. Энэ дагуу Нийслэлийн
шүүх дээр давж заалдах шатны шүүх хурал 08.00 цагт эхэлсэн байна.
Шүүх хуралд Ц.Мөнхбаяр нарын өмгөөлөгчид оролцож байгаа аж.
Э.Энхбаяр
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих