Дорнод аймаг дахь Хөлөнбуйр сумын нутгийн зөвлөл 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хуралдан нутгийн зөвлөлийн дүрмийг баталж, нутгийн зөвлөлийн удирдах зөвлөлийг 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр сонголоо. Нутгийн зөвлөлийн хуралд сумын Засаг дарга У.Ганхуяг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга У.Гантогос, албаны бусад хүмүүс, сумын уугуул, суугуул иргэд, ахмад настнууд оролцлоо. Уг арга хэмжээний үеэр 2013 онд суманд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлууд болон 2014 онд хийгдэх ажлуудын талаар сумын Засаг дарга мэдээлэл хийлээ. Дорнод аймаг дахь Хөлөнбуйр сумын нутгийн зөвлөлийн удирдах зөвлөлийг дараах бүрэлдэхүүнтэй байгууллаа. Үүнд:
Удирдах зөвлөлийн дарга: – Б.Батдорж – Дорнод аймгийн Орон нутгийн өмчийн албаны дарга,
Нарийн бичгийн дарга: – Ц.Болормаа – "Дорнод НАА”ХХКомпаний дотоод хяналтын ажилтан,
Гишүүд: – Ю.Цэпэлмаа – Хөлөнбуйр сумын ИТХурлын дарга,
- У.Ганхуяг – Хөлөнбуйр сумын Засаг дарга, аймгийн ИТХурлын төлөөлөгч,
- Б.Өлзийбаян – Аймгийн ИТХурлын төлөөлөгч,
- Ц.Түмэн – "Баргын өв”ТББайгууллагын дарга, "Сүүн цацал”ХХКомпаний
захирал,
- Ц.Баярболд – "Нью капитал тэнцэл”ХХКомпаний захирал,
- Ч.Чинбат – "ДБЭХС”ХКомпаний гүйцэтгэх захирал,
- С.Мөнхзориг – "Түвдэндаржайлин хийд”-ийн тэргүүн,
- Б.Сандагдорж – "Бөмбэй-Уул”ХХКомпаний захирал,
- П.Амар – "Дорнод монголын улсын тусгай хамгаалалттай газар”-ын
байгаль орчны улсын байцаагч,
- Т.Аюушхорлоо – Хэрлэн сумын 12 дугаар сургуулийн захирал,
- Н.Төмөрчөдөр – "ТОУУ”ХХКомпаний захирал,
- Ж.Мөнхцэцэг – "Эгэл альфа”ХХКомпаний захирал,
- Д.Энхбат – Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч,
- Д.Нэргүй – Аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих