Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас 2015-2016 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарийг гаргажээ. Тэдний гаргасан хуваариар сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 27-ноос буюу маргаашнаас эхлэх аж. Тодруулбал, нэг болон хоёрдугаар ангийн сурагчид хот, хөдөө гэлтгүй маргаашнаас эхлэн хоёр долоо хоног амрах бол 3-12 дугаар ангийн сурагчид ирэх сарын 3-наас долоо хоног амрахаар зохицуулжээ. Харин хоёрдугаар ээлжийн амралт арванхоёрдугаар сарын 22-ноос эхэлнэ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=12288
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих