Эрүүл мэнд, спортын яамнаас эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд аймгуудын эрүүл мэндийн газрын дарга нарын дунд харилцан туршлага солилцох, ур чадварыг нь нэмэгдүүлэх, ололт амжилтаа хуваалцах уулзалтыг байгуулсан ба зүүн 3 аймгийн эрүүл мэндийн газрын үйл ажиллагаатай танилцах уулзалтыг 24-25-ны өдрүүдэд зохион байгууллаа.Тус үйл ажиллагааны хүрээнд 14 аймгийн эрүүл мэндийн газрын дарга нар 25-ны өдөр манай аймагт ажиллалаа. Энэ хугацаанд эрүүл мэндийн газрын үйл ажиллагаатай танилцаж, эрүүл мэндийн салбарын үзүүлэлтүүд болоод зохион байгуулж байгаа онцлог үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсож, хувийн хэвшлийн Этүгэн эх үүдэн эмнэлэг, Монос фарм маркетаар орж үйл ажиллагаатай нь танилцлаа.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=12347
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих