НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 27-р чуулганаас зарласан "Хүүхдэд ээлтэй дэлхий ертөнц” тунхаглал, үйл ажиллагааны хөтөлбөр, Усны салбар үүсч байгуулагдсаны 76 жилийн ой, Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Яамнаас 2014 оныг "Байгаль орчны мэдээллийн ил тод байдлын жил” болгон зарласантай холбогдуулан Монгол Улсын ЕБС-ийн сурагчдын мэдлэгийг сорих, усыг хайрлах, гамнах сэтгэлгээг төлөвшүүлж, усыг дээдлэх, эрхэмлэх ардын уламжлалт зан заншлыг өвлүүлэн үлдээх зорилгоор "Дэлхийн байгаль хамгаалах өдөр”-ийг угтан 2014 оны 3-р сарын 05-аас 4-р сарын 05-ныг хүртэлх нэг сарын аяныг зарласан юм.
Уг аяны хүрээнд "Усны үнэ цэнэ, экологийн тэнцвэрт байдал, түүнийг хамгаалах нь” сэдэвт 9-12 дугаар ангийн сурагчдын эссэ, нийтлэлийн уралдаан, 1-3 дугаар ангийн сурагчдын дунд "Ус миний зүүдэнд”, 4-8 дугаар ангийн сурагчдын дунд "Ус ба Би” сэдэвт гар зургийн уралдааныг БОНХЯ, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Сав газрын удирдлагын хэлтэс, Сав газрын захиргаад, Монголын хүүхдийн ордон, "Танан Импекс” ХХК, Монголын сурагчдын холбоо хамтран зохион байгуулсан юм.
Манай аймгийн ЕБС-ийн сурагчид аянд идэвхтэй оролцон "Усны үнэ цэнэ, экологийн тэнцвэрт байдал, түүнийг хамгаалах нь” сэдэвт 9-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион явуулсан эссэ бичлэгийн уралдаанд нийт 350 бүтээлээс Халх гол сумын Тогтохтөрийн нэрэмжит сургуулийн 10а ангийн сурагч А.Оюунбаяр 3-р байр эзэлж хүрэл медаль, Хэрлэн сумын "Шинэ хөгжил цогцолбор сургууль”-ийн 11г ангийн сурагч Х.Энхсолонго тусгай байр эзэлсэн амжилтыг үзүүлжээ.
"Ус ба Би” сэдэвт 6-8 дугаар ангийн сурагчдын дунд зохиогдсон гар зургийн уралдаанд 8-р сургуулийн 8в ангийн сурагч Б.Отгончимэг нэрэмжит шагналд шалгарсан байна.
Ийнхүү Улсын хэмжээнд зохион байгуулагдсан уралдаанд манай аймгийн сурагчид амжилттай оролцлоо.
БУЙР НУУР-ХАЛХ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих