Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр Чойбалсан хотын үдэлт, угталтын талбайд Их эзэн Чингис хааны хатан эх Өэлүн үжиний хөшөө баригдаж нээлтээ хийлээ. Өэлүн эхийн хатан ухаан, алс уужуу бодол Их эзэн хааныг их гүрнээ байгуулахад томоохон үүрэг гүйцэтгэснийг түүх гэрчилдэг билээ.
Эх хүний холч ухаан, төвч үзэл үргэлж үр хүүхдээ ивээж, улс орны хөгжилд үнэтэй байр суурь эзэлж байх болтугай хэмээгээд энэхүү хөшөөг босгох санаачлага гарган хэрэгжүүлсэн Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн нутгийн зөвлөлийн дарга Д.Цогтбаатарт Чойбалсан хотынхоо иргэдийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=12629
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих