"Монгол Улсын нутаг дэвсгэрийн 90 орчим хувь нь 6-40 см зузаан цасанд хучигдсан байна. Зарим бүс нутгаар агаарын температур Цельсийн 40 хэм хүрч хүйтэрч байна” гэж тус улсын Онцгой байдлын газар мэдэгджээ.
Хахир өвөл болж байгаа нь Монголын 56.2 сая толгой малын өвөлжилтөд хүндээр тусах магадлалтай байна. Далайд гарцгүй монгол малчин иргэдийн амьжиргааны эх үүсвэр нь үхэр, адуу, хонь, ямаа, тэмээ маллах юм.
Өвөлжилт хүнд болж байгаагийн улмаас Монголд махны үнэ урьд өмнө нь байгаагүйгээр унаж байна. Малчид мөнгөтэй золгохын тулд малаа нядалж, Улаанбаатар зэрэг томоохон хот руу махаа нийлүүлж байгаа бөгөөд үүний улмаас махны нийлүүлэлт хэтэрч, үнэ нь унаж байна.
Нэг кг үхрийн махны үнэ 4000, хонины нэг кг мах 3500 төгрөг байна. Энэ нь өнгөрсөн жилийнхээс буурсан үзүүлэлт юм.
"Малын тэжээлийн үнэ маш үнэтэй байна. Би тавхан уут тэжээл авсан. Манайх 500 хонь, 10 үхэртэй” гэж Архангай аймгийн нэгэн малчин ярив. Мөн тэрбээр, манай хүү, охин хоёр Улаанбаатар хотод сурдаг. Махны үнэ унасан учир би хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлж чадахааргүй болсон гэв.
Байдал цаашид хүндрэх учир 21 аймагт 150-250 сая төгрөг хандивлах зэрэг арга хэмжээг Монголын Засгийн газар авч эхэлжээ.
Махны худалдааг дэмжих зорилгоор монгол малчид махаа БНХАУ, ОХУ зэрэг улс руу экспортлох хүсэлтэй байна. Гэсэн хэдий ч, Монголын мал эмнэлгийн үйлчилгээ болон малын вакцинжуулалт муу учраас экспорт төдийлөн нэмэгдэхгүй байна.
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих