Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Чойбалсан хотод үйл ажиллагаа явуулж байгаа Ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагаатай газар дээр нь ажиллаж танилцлаа. Ингэж ажиллахдаа 3 гол чиглэлд анхаарал хандуулан ажилласан юм.
Боловсролын байгууллагын хөдөлгөгч гол хүч нь багш байдаг. Чадвартай чадварлаг багш хичээлээ сайн зааснаар суралцагчдад энэ байдал нь нөлөөлдөг.Тэгвэл багш нараа чадваржуулах,ажлаа хийх таатай орчин нөхцлийг бүрдүүлэхэд багшийн хөгжлийн төв ач холбогдолтой байдаг. Аймгийн удирдлагын зүгээс энэ байдалд анхаарч 5-н сургуульд багш хөгжлийн төвийг байгуулахаар шийдвэрлэж газар дээр нь танилцан багш нартай уулзаж санал хүсэлтийн сонсож ажиллалаа.Ер нь багш хөгжлийн төвийг байгуулах хөрөнгө мөнгөний асуудал төсөв хөрөнгөнд тусгагдаагүй байдаг юм байна.Аймгийн хөгжлийн сангаас хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх юм.
Аймгийн Засаг даргын ЕБС-иудад ажиллахдаа анхаарсан асуудлыг нэг нь сургуулийн эмч нарын асуудал байлаа.Ерөнхийдөө бүх сургууль сургуулийн эмчтэй байгаа бөгөөд сургууль цалингийнхаа санд багтаан ажиллуулдаг байна.Сургуулиудад ажиллаж байгаа эмч нар эмчийн ажлаа хийхээс гадна сургалт суртачилгаа, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлуудыг түлхүү хийдэг талаар аймгийн удирдлагадаа танилцууллаа. Сургуулиудад ажиллаж байгаа эмч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөөг байнга өгөх, сургуулийн захирал, эмч, Эрүүл мэндийн газар гурвалсан гэрээ байгуулан ажиллах талаар чиглэл өглөө.
Энэ жил манай аймаг боловсролын салбартаа амжилт гарган улсаа тэргүүлснийг боловсролын яамнаас үнэлж физикийн 5-н ширхэг кабинетыг байгуулахаар шийдвэрлэснийг сургуулиудын физикийн кабинетуудын сургалтын хэрэглэгдэхүүн,материаллаг баазыг газар дээр нь үзэж танилцан сонгохоор сургуулиудад ажилласан юм.
Аймгийн зүгээс боловсролын салбартаа анхаарч хүүхдүүдийнхээ эрүүл мэнд,багш нарын хөгжилд анхаарч ,дэмжин ажиллахаа Чойбалсан хотын Ерөнхий боловсролын 5, 8, 6 ,2 ,11,Шинэ-Хөгжил цогцолбор сургуулиудад ажиллахдаа илэрхийллээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих