Гэр хорооллын гудамж хашаа, хотын төвийн орон сууцны байруудын гадуур
эзэнгүй нохой муур олширсон нь сургуулийн хүүхдүүд хичээлээ тараад
гэртээ харих замдаа нохойд дайруулах хөөгдөх, улмаар нохойд хазуулах
зэрэг асуудлууд үүсэн гарах нөхцлийг бүрдүүлээд байна. Нөгөөтэйгүүр хүн
амын дийлэнх нь гэр хороололд оршин суудаг учраас хашаандаа нохой тэжээх
нь зүйн хэрэг хэдий ч, уяатай байлгаагүй зэрэг шалтгааны улмаас
өнгөрсөн онд 250 орчим хүн нохойд хазуулсан гэх тоо баримт байдаг. Энэ
жил ямар нэгэн байдлаар золбин нохойныхоо асуудлыг шийдвэрлэж, энэ тоог
бууруулах хэрэгтэй байгаа юм . Өнгөрсөн онд хэрлэн сумын мал эмнэлэг
үржлийн тасаг нохой устгалын ажилд 22 сая төгрөг төсөвлөж, Чойбалсан
хотын хэмжээнд 2000 нохойг устгасан. Харин энэ жил 30 сая төгрөг
төсөвлөж, эхний ээлжинд 1600 гаруй нохой устгахаар төлөвлөжээ. Нохой
устгалын ажил эхлээд 3 дахь өдрөө үргэлжилж байгаа юм. Өвлийн цагт
золбин нохой сүрэглэн явж, хүн рүү дайрах үзэгдэл байгаа бол халуун
дулааны цагт хамуутай нохой муур олшрох хандлагатай байдаг. Иргэдийн
хувьд өглөөний 9-с оройн 23 цаг хүртэл тэжээвэр нохойгоо байнгын уяатай
байх шаардлагатайг хэллээ. Харин айл өрхүүдэд тэжээвэр нохойны тоог зааж
өгөх боломж байхгүй гэнэ. Эхний удаад 1600 гаруй нохойг устгах бол
дараагийн удаад мөн тооны нохой устгахаар төлөвлөжээ.
dornodmedee.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=14002
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих