
-ҮЗХ-ны хуралдаанаар ямар асуудлуудыг хэлэлцэх вэ?
-Намын ҮЗХ-ны татварын хувь хэмжээ 2000 оноос хойш өөрчлөгдөөгүй байсан. Энэхүү хувь хэмжээг нэмэгдүүлнэ. Мөн үндсэн дүрэмд өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна. Энэхүү өөрчлөлт нь Үндсэн хууль шиг өндөр ирцээр батлагддаг юм. Цөөнгүй гишүүн хөдөө орон нутаг, гадаадад ажлаар явсан байна. Хэрэв ирц хүрвэл үндсэн дүрэмд өөрчлөлтийг оруулах байх.
-Яг ямар өөрчлөлтийг оруулахаар төлөвлөж байна вэ?
-Бусад нам манай намд нэгдэх асуудлыг гэрээгээр зохицуулна энэхүү гэрээ нь үндсэн дүрмийн салшгүй нэг хэсэг байна гэсэн заалтыг оруулах байх.
-Ирэх 2016 оны сонгуульд ИЗНН, МҮАН-тай нэгдэхээр төлөвлөж байгаа гэсэн. Энэ асуудал юу болсон бэ?
-Дээрх өөрчлөлтийг ИЗНН болоод МҮАН-д зориулж хийж байна гэж ойлгож болохгүй. Манай намд ямар ч нам нэгдсэн гэсэн намын дүрэмд тодорхой зохицуулалт байх ёстой гэж үзэж буй юм. Үүнийг зориуд онцолмоор байна.
Д.ЖАРГАЛ
zaluu.com

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих