Малайзын их хурлын хүндэт гишүүн, ардчиллын тууштай тэмцэгч сөрөг хүчний Democratic Action Party намын лидер Карпал Синх өнгөрсөн шөнө автомашины ослоор амиа алджээ. Тэрээр өөрийн хүү болон бие хамгаалагчтайгаа явж байсан байна. Бие хамгаалагч нь мөн амиа алдаж, хүү нь тун хүнд байдалтайгаар эмнэлэгт хүргэгдсэн гэж олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлж байна. Хэдийгээр зам тээврийн осол ч Карпал Синх нь улс төрийн нөлөө бүхий тэмцэгч хүн байсан учир цаана нь ямар нэг шалтгаан байж магадгүй гэж хэвлэлүүд мэдээлж байна. Тэрээр Малайзад амиа алдсан Ш.Алтантуяагийн хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж байсан юм.
ЗУУНЫ МЭДЭЭ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих