Дэлхийн II дайнд нацист Германчуудыг ялсан баяраа дэлхийн олон улс орон өнгөрсөн хоногуудад тэмдэглэлээ. Харин энэ хооронд Адольф Гитлерийн сөгдөн суугаа баримал дуудлага худалдаагаар зарагдсан талаар мэдээ ирж байна. Нью-Йорк хотноо нээгдсэн орчин үеийн урлагийн бүтээлүүдийн дуудлага худалдаан дээр Гитлерийн сөгдөн суугаа баримал 17.2 сая америк долларын үнэ хүрчээ.
Баримлыг урласан Италийн уран бүтээлч Маурицио Каттеланы хувьд уран бүтээл нь хамгийн өндөр үнэ хүрсэн тохиолдол энэ болж байна. Каттеланы шуугиан дагуулсан "Тэр” гэх нэртэй баримал араасаа залбиран суугаа бяцхан хүү мэт харагдах боловч өмнөөс нь харсан үзэгч өнгөрсөн зууны мартагдашгүй дүр төрх болж үлдсэн Гитлерийн царайтай тулгардаг байна.
Энэхүү өвөрмөц хийцтэй баримлыг хүний үс, лааны тос болон полиэстр резин ашиглан 2001 онд урлажээ. Шинжээчид энэхүү баримлыг 10-15 сая долларын үнэ хүрэх болов уу гэж таамаглаж байсан юм. Уг таамгаас 2.2 сая доллараар илүү үнэ хүрсэн тус баримал цайлган цагаан байдлын халхавчин дор хорон мууг шингээн дүрсэлж чадсан гэж судлаачдын зүгээс магтаал хүртсэн байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих