Дундговь аймаг дахь Залуучуудын холбооноос энэ сарын 28-наас эхлэн нэг сарын хугацаатай "Архигүй Дундговь” аяныг өрнүүлэхээр бэлтгэж байна. Аяны хүрээнд сумдад сургалт явуулах, спортын тэмцээн уралдаан зохион байгуулах зэрэг аймгийнхаа залуусыг олон нийтийн ажилд татан оролцуулах гэнэ.
Монголын залуучуудын холбоо энэ жил "Спирт үү, спорт уу” аяны нээлтийг
21 аймагт зохион байгуулахаар болсон. Энэ хүрээнд аймгуудын залуучуудын
холбоо, салбар хороо, холбоод дор бүрнээ бэлдэж спортын олон үйл
ажиллагааг сум орон нутагтаа эхлүүлж байгаа юм. Тус аяны нээлт ирэх
сарын 3-ны өдөр Чингисийн талбайд болох юм байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих