Монгол Улсын Ерөнхийлөгчийн 92 дугаар зарлиг, Засгийн газрын 40 дүгээр тогтоол, Батлан хамгаалахын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2014 оны хамтарсан тушаалаар оюутан залуус цэргийн алба хаах журмыг баталж, "Цэргийн ерөнхий бэлтгэл” болон "Цэргийн мэргэжлийн бэлтгэл” сургалт явуулж, 2014 онд 418 оюутан, 2015 онд 995 оюутан хамруулан бэлтгэж, цэргийн тангараг өргүүлэн, буудагч-тасгийн дарга бага мэргэжлээр бэлтгэсэн.
Энэ жил "Оюутан цэрэг хөтөлбөр Ховд, Дорнод аймагт хэрэгжихээр болсон юм. Батлан хамгаалахын сайдын тушаалаар 2016 онд 1000 оюутан "Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдуулахаар холбогдох байгууллагууд бэлтгэл ажлаа хангаж дуусан байна.
"Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл их, Дээд сургуулиудын бакалаврын өдрийн ангид суралцаж байгаа, нэгдүгээр дамжааны 18 нас хүрсэн оюутнуудаас сайн дурын үндсэн дээр алба хаах залуусыг их, дээд сургуулийн оюутны алба, сургуулийн тодорхойлолтоор харьяа дүүргүүдийн цэргийн штабаар дамжуулан 2016 оны 03 дугаар сарын 1-нээс эхлэн бүртгэх эхэлсэн юм.
Тус хөтөлбөрийн хүрээнд Дорнод аймагт их, дээд сургууль, коллежид суралцаж байгаа оюутнууд болон Улаанбаатар хотоос тодорхой тооны оюутан ирж ЗХ-н 0327-р ангид алба хааж, хөтөлбөрт хамрагдах юм байна. Хөтөлбөр хоёр сар үргэлжлэх бөгөөд тэд цэргийн ерөнхий бэлтгэл болон цэргийн мэргэжлийн бэлтгэл сургуулилтад хамрагдах юм. Өнөөдөр хөтөлбөрт хамрагдсан оюутан цэргүүд хээрийн гаралтын байршилдаа очиж цэргийн мэргэжлийн тусгай сургалтаа эхлүүллээ.
Б.Отгонбавуу MNB.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=17652
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих