Хатагтай нар аа, энэ асуудал эмэгтэйчүүд бидэнд их хэцүү гэдгийг
сайн ойлгож байна. Эхээс заяасан хөхөндөө зарим бүсгүйчүүд сэтгэл
хангалуун биш байдаг. Гол асуудал бол хөхөө яаж томруулах вэ? Энэ
асуултын хариуг би танд үр дүнтэй аргуудын хамт хариулъя.
1. Дасгал
Хөхөнд булчин байдаг бөгөөд үүнийг хөгжүүлэх хэрэгтэй. Ялангуяа
төрсний дараах хөх унжилтын эсрэг зүйл бол зөвхөн хөх, цээжний дасгал
байдаг. Интернетээр маш их цээжний дасгалуудын бичлэг байдаг. Дасгал
хийсний дараах хэдэн хоногийн дараа та үр дүнгээ үзэх болно.
2. Сүү ууж байх
Судлаачдын олж тогтоосноор сүү ууж байх нь хөхний хэмжээг
томруулдаг гэсэн байна. Учир нь сүүнд амин дэмүүд, шим тэжээлийн
бодисууд ихээр байдаг бөгөөд яг тэр бодисууд нь хөхийг томруулж өгдөг
байна. Өдөрт 2-3 аяга хөөрүүлсэн сүү хангалттай.
3. Тоснууд
Энэ бол асуудлыг шийдсэн арга мөн. Маш энгийн бөгөөд амархан. Хөх
томруулах тоснууд байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр хийгддэг учир айх
зүйл байхгүй. Хэр удаан хугацаанд хэрэглэхийг та өөрөө сонгох болно.
4. Үрнүүд
Энэ бол байгалийн замаар хөхийг томруулах аргуудын нэг юм. Одоо үед
үр тариа хэрэглэж хөхийг томруулах нь түгээмэл болж байгаа. Гэвч таны
хүссэн том хөх биш, үл ялиг томруулдаг.
5. Жирэмслэлтээс хамгаалах эмнүүд
Жирэмснээс хамгаалах эмнүүд эмэгтэй хүний биед өөрчлөлтүүдийг
оруулж өгдөгийг бүсгүй та мэдэх байх. Эмэгтэй даавар ихээр агуулдаг учир
жирэмснээс хамгаалах эм нь илүү эмэгтэйлэг болгож үүний зэрэгцээ хөхний
хэмжээг томруулдаг. Гэвч эхлээд эмчээс асууж, хэмжээ тунг хязгаартай
хэрэглэх ёстой. Энэ бол тоглоом биш.
6. Сунайлт
Сунайлт хийх нь хөхний булчинг чангалах хамгийн энгийн арга мөн.
Өдөр бүр сунайлт хийснээр та үр дүнг мэдрэнэ. Хөх илүү өргөгдөж, хэмжээ
бага зэрэг томссон байх болно.
7. Уураг
Уураг зөвхөн фитнессээр хичээллэдэг хүмүүст зориулагдаагүй. Та
хүнсэндээ илүү их уураг агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй.
8. Массаж хийх
Та хөхний массажыг хүссэн үедээ хийж болно. Болж өгвөл найз
залуу/нөхрөөрөө хийлгэвэл илүү их үр дүнтэй. Учир нь хөхөнд массаж
хийснээр хөхний цусны эргэлт сайжирч, илүү зөөлөн, эластик болдог.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1767
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих