Үндэсний их баяр наадамд зодоглосон 1024 бөхөөс эр чадал уран мэхээ уралдуулан барилдаж улсын цолтны эгнээнд багтаж улсын начин цолыг тунааны барилдаанаас гуядаж авсан Дашбалбар сумын харьяат Д.Анарыг аймаг орон нутгийн удирдлагууд, Онцгой байдлын газрын алба хаагчид, нутгийн бөхчүүд угтан авлаа.
Д.Анарын хувьд энэ жилийн баяр наадамд 5 давж, Монгол Улсын Начин цолны болзол хангасан 18 бөхөөс хамгийн залуу нь буюу 1992 онд төрсөн бөгөөд энэ жил 24 настай юм.Тэрээр начин цолыг авснаар 10 жилийн дараа Дорнод нутгаас төрж буй улсын цолтон болж байгаа юм. Аймгийн наадамд анх зодоглохдоо аймгийн начин, 2 дахь удаагаа зодоглохдоо аймгийн арслан, Улсын наадамд анх зодоглосон жилээ 4 давж, дараа жил нь 5 давж монгол улсын начин болж байгаа юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=18161
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих