
Өнгөрсөн жилийн гуравдугаар сард Засгийн газрын хуралдаанаар Төрийн банкийг хувьчлах асуудлыг хэлэлцээд түр хойшлуулахаар болсон. Учир нь төр өмчийнхөө үнэ цэнийг өсгөж, өндөр үнэ хүргэх шаардлагатай байсан гэх. Тухайн үед шинэхэн томилогдоод байсан Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Батсайхан энэ үүргийг хүлээж, нэг жилийн хугацаанд банкны ашгийг хоёр дахин өсгөх амлалт өгсөн юм. Төрийн банкны өмчийн ялгаа нь бусад арилжааны банкуудаас ялгарах давуу тал нь. Тиймээс ч иргэдэд илүү итгэл төрүүлдэг. Энэ ч үүднээс өнгөрсөн хугацаанд Төрийн банк төрийнх учраас найдвартай гэсэн мессежийг олон нийтэд хүчтэй өгч, "Төрийнхөө банкинд итгээрэй” гэсэн рекламыг цацаж байв.
Харин эдийн засагчид төр өөрөө хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх Хөгжлийн банктай учраас арилжааны банктай байх шаардлагагүйг дуулгасаар ирсэн. Учир нь Төрийн өмчийн "Хадгаламж” банкийг хувьчлахгүй барьснаар 14 тэрбумыг гарзанд нь гаргасан гашуун түүх бий.
Төр өөрөө арилжааны банктай байж, санхүүгийн зах зээл дээр хамт өрсөлдөх нь зохимжгүйг эдийн засагчид дуулгадаг. үэнэндээ бол аль таолаас нь харсан Төрийн банкийг хувьчлах тухай яриа сайн мэдээ болж таарч байна. Гэвч төр одоо л ухаарч байна гэтэл байдал бүр бишдээд дахин шинэ банк байгуулах тухай ярьж байгаа гэнэ. Бас төрийн оролцоотой Үндэсний баялагийн банкийг байгуулахаар дээгүүр яригдаж эхэлжээ.
П.УНДРАМ Olloo.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1842
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих