Юсра Мардини бол ОУОХ-ны далбаан дор оролцож байгаа дүрвэгсдийн багийн усан сэлэлтийн тамирчин билээ. Тэрээр 18-хан настай боловч живж буй усан онгоцноос өөртэйгээ нийлүүлээд 20 хүний амийг аварчээ. Туркээс хөдлөөд 30 минут орчим явсны дараа сууж явсан моторт усан онгоц нь задгай далайд осолджээ.
Тэрээр энэ тухай "Тэнд байсан хүмүүсээс дөрвөн хүн л сэлж чаддаг байсан. Би нэг гараараа онгоцны олсноос бариад хоёр хөл, нэг гараараа л сэлж байсан. Гурван цаг гаруй хүйтэн усанд байхад хамаг бие үнэхээр.. Би энийг дүрсэлж хэлж чадахгүй байна” хэмээн ярьжээ.
Тэр саяхан эмэгтэйчүүдийн 100 метрийн эрвээхий сэлэлтийн төрөлд амжилттай оролцож 41 дүгээрт эрэмблэгджээ. Түүний дараагийн уралдаан нөгөөдөр буюу Лхагва гарагт Улаанбаатарын цагаар 12:02-оос 100 метрийн чөлөөт сэлэлтээр үргэлжилнэ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих