"Ахуйн үйлчилгээ-2016” сарын аяны нээлтийн ажиллагаа 2016 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Политехник коллежийн "Эко хотхон”-д болж, нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, газар, хэлтсийн дарга мэргэжилтнүүд, мэргэжлийн холбоодын төлөөлөл, ахуйн үйлчилгээ эрхлэгчид оролцлоо. Ойн хүрээнд аймгийн аймгийн Засаг даргын захирамжийн дагуу "Ахуйн үйлчилгээ-2016” сарын аяныг зохион байгуулж байна. Уг аянд аймгийн хэмжээнд ахуйн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэд, төрийн бус байгууллагууд хамрагдаж байгаа юм.
"Ахуйн үйлчилгээ-2016” сарын аяны хүрээнд:
- Ахуйн үйлчилгээ эрхлэгчдэд үйлчилгээний орчин үеийн чиг хандлага, стандарт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, үйлчилгээний соёл, маркетинг, бизнесээ хөгжүүлэх, мэргэжил тус бүр дээр ур чадвараа сайжруулах сургалтуудыг зохион байгуулж, оролцуулах
- Ажил мэргэжлийн уралдаан, тэмцээн зохион байгуулах /үсчин, гоо засалч, оёдолчин/
- Сумдад "Ахуйн үйлчилгээний өдрүүд”-ийг зохион байгуулж мэргэжлийн холбоод, байгууллагуудаас ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ-ний баг гаргаж ажиллах
- Ахуйн үйлчилгээний цэг салбаруудад стандарт, норм норматив, дотоод хяналтыг сайжруулах талаар зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх
- Спортын уралдаан тэмцээн зохион байгуулах
- "Ахуйн үйлчилгээний мастер” цолтонтой уулзалт зохион байгуулах, ахмад ажилтнуудад зориулсан "Дурсамж” уулзалт зохион байгуулах, алдаршуулах
- "Ахуйн үйлчилгээ-2016” сарын аяны хаалтын ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээний үзэсгэлэн гаргах зэрэг ажлуудыг зохион байгуулах аж.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих