Өнөөдөр бид та бүхэндээ дэлхий дээрх хамгийн хурдан зүйлсийг үзүүлж байна. Үүнд нисдэг тэрэг, сансрын хөлгөөс авхуулаад энгийн эгэл зүйл хүртэл багтсан байгаа. Харцгаая.
25. Хамгийн хурдан галт тэрэг
Японы JR-Maglev галт тэрэг нь цагт 581 километр хурдалдаг.
24. Хамгийн хурдан галзуу хулгана
Дубай хот дах Формула Росса (Formula Rossa) гэх энэ галзуу хулгана нь 240 километр цагийн хурдтай аж.
23. Хамгийн хурдан лифт
Тайваний Тайбэй (Taipei Tower) цамхагийн лифт нь 60 километр цагийн хурдтай.
22. Хамгийн хурдан худалдаанд гаргасан машин
Бугатти Вейрон ЕВ 16.4 (Bugatti Veyron EB 16.4) нь энгийн зам дээр 430 километр цагийн хурд үзүүлдгээрээ дэлхийн хамгийн хурдан машин болжээ.
21. Хамгийн хурдан худалдаанд гаргаагүй машин
1997 оны 10-р сарын 15нд пуужингийн хөдөлгүүрээр тоноглогдсон Thrust SSC гэх энэ машин Невадагийн цөлд дууны хурд үзүүлсэн байна.
20. Хамгийн хурдан онгоц
АНУ-ын агаарын цэргийн хүчнийхэнд зориулж НАСА -гийнхний бүтээсэн энэ онгоц нь 7270 километр цагийн хурдтай ажээ.
19. Хамгийн хурдан торнадо
Оклахома хотын дэргэд боссон Торнадо нь 480 километр цагийн хурдтай байсан нь тогтоогджээ.
18. Хамгийн хурдан эрэгтэй
2009 онд Ямайкийн гүйгч Усэйн Болт (Usain Bolt) дэлхийн рекордыг 100 метр зайг 9,58 секундэнд туулж тогтоож байжээ.
17. Хамгийн хурдан эмэгтэй
1988 онд америкийн гүйгч Флоренс Гриффит-Жойнер (Florenc Griffith-Joyner) 100 метр зайг 10,49 секундэнд гүйж рекорд тогтоожээ.
16. Хамгийн хурдан амьтан
Гепард нь хамгийн хурдан амьтан бөгөөд 120 километр цагийн хурд үзүүлж чаддаг гэнэ.
15. Хамгийн хурдан загас
Далбаат загас нь 112 километр цагийн хурдтайгаар бүх загаснаас хамгийн хурдан юм байна.
14. Хамгийн хурдан шувуу
Шонхор нь энэ дэлхий дээрх бүхий л амьд биетүүдээс хамгийн хурдан нь гэнэ. Тэрээр 325 километр цагийн хурдтай нисэж чаддаг ажээ.
13. Хамгийн хурдан компьютер
Хятадуудын зохион бүтээсэн Milky Way-2 компьютер тооцоолох хурдаараа дэлхийн хамгийн хурдан компьюьер болсон байна.
12. Хамгийн хурдан шумбагч хөлөг
Мэдээж шумбагч хөлгүүдийн хурд маш нууцлалтай мэдээлэлд орно. Бидэнд мэдэгдэж байгаа мэдээллээр 1969 онд Оросын шумбагч К-162 ойролцоогоор 44 зангилаа хурд үзүүлсэн мэдээлэл байна.
11. Хамгийн хурдан нисдэг тэрэг
2010 оны 7-р сард Sikorsky X2 нисдэг тэрэг 415 километр цагийн хурд үзүүлж энэ рекордыг тогтоожээ.
10. Хамгийн хурдан завь
Усанд дээр хурдалсан рекордыг Spirit of Australia нэртэй завь 511 километр цаг хүртэл хурдалж эзэмшжээ.
9. Спортын хамгийн хурдан цохилт
Бадминтон гэх энэ спорт дээр 320 километр цагийн хурд бүртгэгдэж байжээ.
8. Хамгийн хурдан тээвэрлэгч
Байлдааны зориулалттай Мах 8 пуужин 9800 километр цагийн хурдтай.
7. Хамгийн хурдан сансрын хөлөг
Сансарт юмсын хурдын ямар нэгэн объекттой харьцуулж тогтоодог. Voyager 1 гэх сансрын төхөөрөмжийн нартай харьцуулсан хурд нь 62000 километр цагийн хурдтай байжээ.
6. Хамгийн хурдан идэгч
Joey "Jaws” Chestnut Олон улсын хоол идэгчдийн наадам дээр 12 минутанд 66 хот-дог идснээр ялагч болжээ.
5. Хамгийн хурдан ослын тест
EuroNCAP-ынхан 2011 онд 190 километр цагийн хурдтай тест хийж байжээ.
4. Хамгийн хурдан гитарчин
Жон Тейлор (John Taylor) минутанд 600 даралт хийжээ.
3. Хамгийн хурдан рэпер
No Clue нь Гинессийн амжилтын номонд «хамгийн хурдан рэпер» гэх амжилтаар бүртгэгдсэн байна. Тэрээр 51,27 секундэнд 723 үг үгэлжээ. Энэ нь нэг секундэнд ойролцоогоор 14 үг хэлж байсан гэсэн үг юм.
2. Хамгийн агуу хурд
Техникийн хэллэгээр хамгийн агуу хурд бол гэрлийн хурд ажээ.
1. Хамгийн хурдан нэгж атом
Европын цөмийн судалгааны төвийнхөн эгэл фотоныг гэрлийн хурднаас хэдхэн наносекундээр илүү хурдтай хөдөлгөж чадсан байна. Ингэхийн тулд Швейцарийн Женев болон Италийн Гран-Сассо хотуудын хооронд фотон дамжуулах хоолой барьжээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих