Даваа гараг бүр хуралддаг аймгийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдааны эхэнд өнгөрсөн долоо хоногт гарсан Засаг даргын захирамжууд болон Засгийн газрын тогтоол шийдвэрийг танилцууллаа. Мөн Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа Томуу, томуу төст өвчний гаралт, авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээллэв.
Энэ сарын 05-11 хүртэлх хугацаанд амбулаториор нийт 7129 иргэн үйлчлүүлсний 698 буюу 9,7% томуу, томуу төст өвчин гэж оношлогджээ. Томуугийн өвчлөл Хэрлэн сумын хэмжээнд амбулаторийн нийт үзлэгийн 10,2%-ийг эзэлж, өмнөх 7 хоногоос 1,6%-иар буурсан ба өвчлөлийн 75,6% нь 0-4 насны хүүхдүүд байна.
Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр БОЭТ-ийн арьсны тасагт 4 палат 14 ор нэмэгдүүлэн ажиллаж байна. Өрхийн болон амбулаторийн эмч нарыг даваагаас баасан гаригуудад БОЭТ-ийн хүүхдийн хүлээн авах тасагт 17-22 цаг хүртэл, Бямба, Ням гаригуудад БОЭТ-ийн хүүхдийн эмч нар 10-20 цаг хүртэл нэмэгдлээр ажиллаж иргэддээ үйлчилж байна. Түүнчлэн эрсдэлт бүлгийн хүн ам жирэмсэн эмэгтэйчүүд, 0-5 нас хүртэлх насны хүүхдүүд, 65 ба түүнээс дээш насны уушигны архаг эмгэгтэй ахмадуудад үзүүлэх эрүүл мэндийн тусламжийг гэрийн үйлчилгээнд шилжүүлэн ажиллаж байгаа талаар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа мэдээлэл өглөө. Мөн аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газартай хамтран томуу, томуу төст өвчний дэгдэлт, болзошгүй эрсдлээс хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж, ажлын төлөвлөгөөг гарган ажиллаж байна.
Хэрлэн сумын сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, эмч нарт ТТӨ-өөс урьдчилан сэргийлэх, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, тандалтын тогтолцоо сэдэвт сургалт явуулж, орон нутгийн телевизүүдээр шторк, мэдээлэл, хүүхэд, дотор, өрхийн мэргэжлийн эмч нарын зөвлөмжүүдийг хүргүүлж байгаа нь уг өвчний тархалтыг сааруулахад тодорхой нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Сайн дурын дархлаажуулалтыг 100 хүнд хийж, нэмэлтээр хувь хүмүүсийн хүсэлтээр 1870 хүн тун вакциныг захиалаад байна. 12-р сарын 20-оос тархвар судлалын заалтаар Эрүүл мэнд, Онцгой байдал, Цагдаагийн албан хаагчдад томуугийн вакциныг хийх ажээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=21470
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих