Дундговь аймгийн Өлзийт сум байгуулагдсаны 90 жилийн ой ирэх долдугаар сарын 18-нд болох юм.Энэхүү түүхт, тэгш ойг угтаж тус сумын уугуул, суугуул иргэд, тэнд ажиллаж, амьдарч байсан нийт монголчууддаа ой зохион байгуулах комиссын зүгээс баярын мэндийг урьдчилан хүргэж байгаа юм. Үүний зэрэгцээ энэ сарын 14-нд нийслэлд Монгол бөхийн өргөөнд 19 цагт болох, Өлзийтийн харьяатай, гаралтай хүн бүрийг урин залах "Монголын ард түмэндээ өргөх талархлын тоглолт" хэмээх өргөн найрт хүрэлцэн ирэхийг урьж байна.
Өлзийт сумын Засаг даргын орлогч А.Эрдэнэбат, сумын ИТХ-ын дарга Х.Отгонмөнх, соёлын төвийн эрхлэгч Ц.Хадхүү нар орон нутгаас нийслэлийг зорин ирж, сумаасаа төрсөн алдар гавьяатнуудтай хамт хэвлэл мэдээллийнхэнтэй уулзсан юм. Уг арга хэмжээний үеэр нийт монголчууд, Өлзийтийнхөнд хандаж дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх ажлыг " Тотал мюзик"компанийн захирал С.Од-Эрдэнэ зохион байгуулсан юм.
Өлзийт сумын "Буянт" бригадын харьяат СУИС-ийн торин хуур хөгжмийн багш, 2013 оны Еренхийлөгчийн нэрэмжит шагналт Б.МӨНХТҮВШИН:-Манай тоглолтын менежмент өөр. Нэрнээсээ авахуулаад бусдаас ялгаатай. Ой тэмдэглэх санхүүжилт бүрдүүлэх зорилгоор хандивын хайрцаг ажиллуулах юм. Үүнтэй холбоотой гол юмаа шууд хэлье. Хандивын сугалааны дөрвөн хайрцаг байх бөгөөд хандив өргөсөн хүмүүсийн дунд сугалаа явуулж урамшуулах юм. Есэн мянгаас ерэн мянган төгрөг хандивласан хүмүүсээс азтан шалгаруулж "Цагаан суварга" амралтад амрах эрхийн бичиг олгоно. Сугалааг газар дээр нь сугалуулна. Ерэн мянгаас 900 мянгыг хандиласан нэг азтанд хундан цагаан таван хонь бэлэглэнэ. Харин 900 мянгаас 90 сая хүртэл хэмжээний мөнгө хандивласан хүмүүсийн дунд сугалаа явуулж нэг азтанд Хайнаньд амрах эрхийн бичиг өгнө. Харин 90 саяас дээш хэмжээний мөнгө хандивласац хүмүүсийн дундаас азтан тодруулж 21 ширхэг тэмээ бүхий сүрэг бэлэглэх юм. Арван ат, арван ингэ, нэг бууртай сүрэг байх юм.
Анагаах ухааны доктор ОТТОНБААТАР:
-Би Дэл Хөнжлийн хүн дээ, 'Тагт" бригадын уугуул. Ерөнхий сайд агсан Ж.Наранцацралтын нагац ах нь. Миний ижийг Амаа Сугар гэдэг, нутаг нугынхан маань сайн мэдэх тэмээчин хүн. Манай гэр бүлийнхэн бригад, сумандаа нэр хүндтэй хүмүүс байдаг. Манайхны дунд 84 дээд мэргэжилтэн бий. Шинжлэх ухааны дөрвөн доктор төрснөөр бид бахархдаг. Ерөнхий сайд агсан Ж.Наранцацралт, түүхийн ухааны доктор миний төрсөн ах Хүүхэнбаатар, миний бие болон хууль зүйн ухааны доктор Эрдэнэбулган гэж миний дүү гэсэн дөрвөн доктор байдаг. Нийгэм гэр бүлээс тогтдог, нэгэн халуун ам бүлээс улс орондоо бусдыг үлгэрлэн ажиллаж хөдөлмөрлөж яваа ийм олон хүн төрөн гарсан гэдэг үзүүлэлт мөн л нутаг орны бахархал гэж бодож энэ бүхнийгдурдлаа.Ардын жүжигчин А.НЭРГҮЙ:
-Би Өлзийт сумын Буянт бригадын хүн. Миний аав малчин, 1964 оны аварга малчин Адилбиш. Бид аав ээжээс 12-уул. Нэг гэрээс зулай зулайгаа гишгэж төрсөн ах дуүсээс гурав нь гавьяат цолтон болсон гэдгээр бахархдаг. УДБЭТ-ын гоцлол дуучин, одоо театрын уран сайхны удирдагч ах АДашпэлжээ, Дундговь аймгийн Хөгжимт драмын театрт уртын дуучин эгч АДүнжмаа нар маань гавьяат цолтой уран бүтээлчид. Манай сум тэмээ олонтой. Энэ баялгаараа бусад аймаг, сумаас ялгаатай. Биднийг бага байхад тэмээнийхээ тоогоор улсдаа хоёрдугаарт ордог байсан. Алдартай тэмээчид олонтой. Отгон гуай гэж сайн тэмээчин байдгийг улс даяараа мэднэ дээ.СУИС-ийн дуулах урлагийн тэнхмийн эрхлэгч, гавъяат жүжигчин Ц.ЧУЛУУНЦЭЦЭГ:
-Бид дор бүрнээ сумынхаа 90 жилийн ойг сайхан тэмдэглэх гэж хүчин зүтгэцгээж байна. Бид Дундговь аймгийн төвд тавдугаар сарын 5-нд (өнөөдөр) ой угтсан томоохон хэмжээний тоглолт зохион байгуулах гэж байна. Өлзийт сумаас гайхамшигтай мундаг ардын авьяастнууд ирж байгаа. Дараа нь тавдугаар сарын 14-ний 18 цагт Өлзийт сумын ардын авьяастнуудын зэрэгцээ нийслэлд ажиллаж амьдарч буй Өлзийтийн гаралтай уран бүтээлчид хамтраад Монгол бөхийн өргөөнд боржигон найрын хэлбэртэй тоглолт хийх юм. Маш гоё тоглолт болно. Тасалбар зарахгүй, ирсэн бүх хүн найрт оролцож болно. Сумынхаа 90 жилийн ойд хандиваа өгөх нь өгч, нэрээ бичүүлж, хувь нэмрээ гавьяат зүтгэлтэн Д.НЯМАА:-Би бол одоогийн Дундговь, Өмнөговь аймгийн хийлийн заагт төрсөн хүн. Намайг төрөхөд Дундговь аймаг байгуулагдаагүй байсан юм билээ. Гуравтай байхад Дундговь гэж шинэ аймаг байгуулагдахад манай Өлзийт сум орж ирсэн.
Тэгэхээр би хэрэг дээрээ Өмнөговьд төрөөд, Дундговиор овогаож явах хүн болсон. Аймгийн анхны иргэн. Багад манай нутагт их ган болдог байлаа. Тиймээс манай нутгийнхан үүл хариулах шахдаг байсан. Тэртээ толгойн оройд үүл үзэгдвэл хаашаа явахыг нь харж, урьж дуудаж байдаг байсан юм. Тэглээ гээд хур буух нь ховор учраас мнай сумынхан зундаа байнга л нүүж байдаг байсан даа. Одоо ч гэсэн шаардлага гарвал нүүж, оторлож амьдарна. Байгаль цаг уурын хувьд дутагдах гачигдах нь байх ч зон олон санаа сэтгэлээр унаж байгаагүй, нүүх тусмаа мал сүргээ өсгөж үржүүлэх, амжилт бүтээл гаргахдаа сайн, хөдөлмөрч сайхан хүмүүс бол Дундговийн Өлзийтийнхөн.
ЦЦБЭЧ-ын дуучин, "Опера" дуулаачийн дээд сургуулийн багш Д.ДАРИЙМАА:
-Дундговь бол дуу хуурын өлгий нутаг гэдгээр улсдаа алдартай. Тэр дундаа Өлзийт сумаас улс, аймагтаа нэртэй соёл урлагийн зүтгэлтнүүд олноор төрсөн байдаг. Түрүүн нэр дурдагдсан хүмүүстэй давхцуулалгүй хэлэхэд аймгийн тухайд нэрт кино зураглаач Уртнасан гуай байна. Өлзийт сумаас гэвэл ардын жүжигчин Дагийранз гуай байна. Улс төр, нийгмийн зүтгэлтнүүдээс гэвэл Соёлын сайд байсан Сумъяа гуай бий. Одоо төрд өндөр алба хашиж буй Наранхүү, Ургамалцэцэг гээд хүмүүс бий. Манай сум байгалийн үзэсгэлэнт, амралт сувиллын газар олонтой. Дэл хөнжил, Цагаан суварга гэж гоё газар бий. НЖанцанноровын хөгжимд гардаг нутаг. Өвөр Манханы гээд бөөрний улсын их сайн сувилал бий. Энэ бүхэн бидний бахархал.ӨДРИЙН ШУУДАН
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2199
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих