Winnie Harlow

Хүүхэд наснаасаа хойш /арьс өнгөний өвчинөөр/ шаналсан түүний мөрөөдөл од болон гялалзаж загварын тайзнаа нэрээ мөнхлөх байлаа. Гэсэн хэдий ч хүүхдүүд түүнийг үнээ,тахь зэргээр хочлон шоглодог байсан нь түүний хувьд амжилтанд хүрэхэд нь бага зэрэг ч нөлөөлөөгүй хэмээн ярьж байсан юм. Тэрээр "Амеркийн дараагийн шилдэг топ модель" телевизийн шоунд оролцсоноор дэлхийн хамгийн эрэлттэй загвар өмсөгч болох гараа нь эхэлсэн аж.
Stephen Hawking

Хокингийг 21 настай байхад нь эмч нар саа өвчинтэй хэмээн оношилжээ. Тэр үед Оксфорд их сургуулийг төгсөхөд хоёрхон жил үлдсэн байсан аж. Гэвч энэхүү онош нь түүнд хэрхэвч саад учируулаагүй бөгөөд цаашдаа үргэлжлүүлэн сургуулиа амжилттай төгсөж тэр ч байтугай шинжлих ухааны хамгийн их нэрд гарсан онолын физикч, популарич болж чаджээ. Ийнхүү явсаар 1985 онд эрдэмтэн ярих чадвараа алдсан ч Хокинг цааш үргэлжлүүлсээр байсан аж.
Peter Dinklage

Тэрээр The Game of Throne, X-men, Нарнияагийн домог гэх зэрэг олон алдартай Холливудын кинонуудад дүр бүтээж байсан чадварлаг жүжигчин билээ. Түүний нэг дутагдал нь энгийн хүмүүс хамаагүй жижиг биетэй бөгөөд ойролцоогоор 4-5 фут өндөртэй аж. Орчин үеийн нэршилээр "одой" хэмээх тодотгол нь түүний энэ амжилтанд огтхон ч нөлөө үзүүлсэн удаа байгаагүй тухай нэгэн ярилцлагандаа дурджээ.
Viktoria Modesta

Түүнийг "Баатарлаг охин" хэмээн нэрлэж болно "Бионек Поп уран бүтээлч" болох Викториагийн нэг хөл төрөлхийн гэмтлийн улмаас өвдөгнөөс доошхи хэсгийг тайруулсан байна. Энэ хүнд мэс заслын дараа өндөр технологийн хиймэл мөч тавиулсан ажээ. Хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч бараг сар тутам алдартай сэтгүүлийн нүүрийг чимдэг түүнд асуудал болохоосоо нэгэнт өнгөрсөн гэнэ шүү.
Sylvester Stallone

Сильвестр Сталлоне эмнэлэгийн алдаанаас бол нүүрний мэдрэл гэмтсэн гэдэг. Энэ нь нүүрний хэсэгчилсэн саа өвчин болсон аж. Түүний энэ асуудал нь жүжигчиний мэргэжилтэй нийцэхгүй хэдий ч тэрэр өдийг хүртэл 50 гаруй уран бүтээл дүрээ мөнхөлж мөн өөрийн булчинлаг бие, уран хэллэг, харгис хэрцгий баатар төрхөөрөө түшиглэн дэлхий нийтэд алдар нэрээ түгээж чаджээ.
Jamie Brewer

Жүжигчин болон загвар өмсөгч мэргэжилтэй түүний бүтээсэн дүрүүдээс хамгийн өндөр үнэлэмжтэй нь "Америкийн айдас хүргэм түүхүүд" нэртэй телевизийн цуврал аж.
Forest Whitaker

Тэрээр Оскарын шилдэг эрэгтэй жүжигчин, Алтан бөмбөрцөг, Эмми болон BAFTA зэрэг шагналын ялагчаар тодорч байсан Холливудын алдартай жүжигчидийн нэг билээ. Түүний зүүн нүдний дээд зовхи нь төрөлхийн унждаг өвчинтэй хэдий ч амжилтанд аль хэдийнээ хүрч чадсан ажээ.
RJ Mitte


Marlee Matlin

Nick Vujicic


Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих