Монгол цэргийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хууль зүй, дотоод хэргийн салбарт олон жил, үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнасан байна.
Шагналыг өнөөдөр ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр гардууллаа. Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор ШШҮХ-ийн дэд захирал хурандаа Цэрэнчимэдийн Гантулга, ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын дарга Пүрэвжавын Хосбаяр, ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын мэргэжил арга зүйн хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Гантөмөрийн Эрдэнэбаатар, Цагдаагийн байгууллагын ахмад ажилтан Даваасамбуугийн Балдандүгэрийг, Алтан гадас одонгоор ХЗДХЯ-ны мэргэжилтэн Дамбын Чулуунцэцэг , Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хуулийн зөвлөх Ногдожавын Арвинтариа, Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлгийн сувилагч Олзодын Баярмаа, Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлгийн Ахмадын зөвлөлийн дарга , эмч Бадраагийн Ганчимэг, Цэргийн гавьяаны одонгоор ШШГЕГ-ын хорих 407 дугаар ангийн албаны дарга Даваадоржийн Уранчимэг, Хос харцага хамгаалалтын албаны ажилтан Баасанжавын Мөнхтөр нарыг шагнасныг гардуулав.
Мөн Цэргийн хүндэт медалиар ХСИС-ийн Цагдаагийн эрх зүйн тэнхимийн багш Болотын Наргулан, Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Цэрэндашийн Анхбаяр, Хөдөлмөрийн хүндэт медалиар ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Базаргүрийн Гантуяа, ХЗДХЯ-ны Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Будсүрэнгийн Хатантуул, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Уламжлалтын эмч Шаравнямбуугийн Мөнгөнтуяа нар шагнагдсаныг гардуулав. Шагнал гардуулах ёслолд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс байлцав.
http://mojha.gov.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих