1. Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газар нь "Модон гүүрийг төмөр бетон гүүр болгох зураг төсөл”-ийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт орших хуучин модон гүүрийг төмөр бетон гүүр болгох зураг төслийг боловсруулахаар Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газраас 2014 оны III улиралд багтаан хийж гүйцэтгүүлэх болно.
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2014 оны 05 дугаар сарын 12-19-ний өдрийн 08.00-17.00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2014 оны 05 дугаар сарын 20–ны дотор ирүүлнэ үү.
Хаяг: Дорнод аймаг, Хэрлэн сум, 6 дугаар баг, Хэрлэн сумын Засаг даргын
Тамгын газар 2-р давхар ¹ 05 тоот өрөө.
Архитектор А.Түмэнжаргал. Утас: 99809019, 88023501
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих