
Энэ жил Монгол зурхайн тооллоор хаврын сар илүү тохиож байгаа. Илүү сартай хавар гадгийг тэнгэр ч бидэнд мэдрүүлж буй. Харин 2014 оны тоолол Хятадын зурхайгаар хаврын адаг сарын шинийн 15-ныг Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүр үзүүлсэн, өдөр хэмээн өчигдөр Зүүн Азийн орнууд өргөн дэлгэр тэмдэгллээ. Эл өдөр тэнгэрт гэрэлт дэнлүү хөөргөж улс үндэстэн бүр өөрийн онцлог байдлаар тэмдэглэн өнгөрүүллээ. Хятадын он тооллоор бол илүү сартай намар тохиож байгаа гэнэ. Ийм мэдээллийг Дашчойлон хийдийн лам өгсөн юм. Гэхдээ монгол зурхайн он тооллоор илүү сартай хавар тохиосон учраас ирэх сарын шинийн 15-нд Бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэх юм байна.
"Сэтгэлийн амарлил" сангаас Тайланд улсын "Даммакаяа" сантай хамтарч ажилладаг учраас тус улсын ёс жаягийг дагаж ийн хаврын сүүл сарын шинийн 15-нд Бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэж гэрэлт зул хөөргөж буй аж. Гэрэлт зул хөөргөх ёслол өчигдөр 19:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Уг арга хэмжээг "Сэтгэлийн амарлил" сангийнхан долоо дахь удаагаа зохион байгуулсан нь энэ.
Б.ГАНАА /ӨДРИЙН ШУУДАН/
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2441
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих