2017 онд орон нутгийн төсөв, Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтээр Эрүүл мэндийн газар, Дорнод их сургуультай хамтран Дорнод аймгийн 15-34 насны хүн амын дундах архи, тамхины тархалтын судалгааг амжилттай хийлээ.
15-34 насны хүн амын дундах архи, тамхины тархалтын судалгааны үр дүнгээс харахад 4 хүн тутмын 1 нь тамхи татдаг, 3 хүн тутмын 1 нь архи, согтууруулах ундааг ямар нэг хэмжээгээр хэрэглэж байна.
Архи, согтууруулах ундааны хэрэглээнд хандах эерэг хандлагатай санал нийлэлтийн түвшин тамхиныхаас өндөр байна. Өөрөөр хэлбэл архи, согтууруулах ундааны хэрэглээг хүлээн зөвшөөрөх байдал тодорхой хэмжээнд нийгэмд тархах магадлалтай болсныг илтгэж байна.
Тамхинаас гарах оролдлогыг ихэвчлэн ганцаараа хийгээд үр дүнд хүрэхгүй байгаа нь ажиглагдсан бөгөөд бүлгийн зохион байгуулалттай дасгалжуулалт, уриалга, санаачилга гэх мэт ажлуудыг зохион байгуулж болох юм. Мөн тамхины хэрэглээг бууруулахын тулд тамхинаас гарах сонирхолтой хүмүүсийн бүлэг үүсгэн, тодорхой үе шаттай ажлуудыг зохион байгуулах нь зүйтэй.
Судалгаанаас харахад архи, тамхины хэрэглээг нийгмээрээ хүлээн зөвшөөрөх хандлагатай болсон нь архи, тамхины хэрэглээг бууруулах компанит ажлыг орчин үеийн шинэлэг арга хэрэгслүүдийн тусламжтайгаар зохион байгуулах зайлшгүй шаардлагатай нь харагдаж байна.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=26607
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих