Дорнод аймгийн Засаг даргын 2017 оны А/245 дугаар захирамжийн дагуу жил бүрийн 5 дугаар сар, 10 дугаар сарын 3 дахь долоо хоногийн Бямба гарагт "Дорнод марафон” бүх нийтийн гүйлтийн тэмцээн, "Автомашингүй өдөр”-ийг зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ жилийн "Дорнод марафон-2018” бүх нийтийн хаврын гүйлтийн тэмцээнийг "Эрчимтэй хөдөлгөөн-Эрүүл амьдралын үндэс” уриан дор 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 11:00 цагт Найрамдал паркад зохион байгуулах гэж байна.
Гүйлтийн спортыг хөгжүүлэх, спортоор хичээллэгч байгууллага хамт олон, гэр бүл, иргэдийг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд өргөнөөр оролцохыг урьж байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=27380
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих