Герман улсын Эрдэс баялаг, Түүхий эдийн Иж бүрэн санаачлага хөтөлбөр, Олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго бүхий Герман Улсын GIZ олон улсын хамтын ажиллагааны хүрээнд "Орон нутгийн цогц хөгжил-түншлэл” төслийг Дорнод аймагт хэрэгжүүлж байна.
Энэхүү төслийн хүрээнд "Тогтвортой хөгжил түншлэлийн зөвлөл” байгуулах уулзалт зөвлөгөөнийг өнөөдөр буюу 01 дүгээр сарын 28-ны өдөр ЗДТГ-ын Хурлын танхимд зохион байгууллаа.
Төвлөгөөнд аймгийн Засаг дарга, холбогдох хэлтэс, агентлагийн удирдлагууд, Жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, Хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд оролцож, жижиг дунд үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, цаашдын зорилт, чиг хандлагын талаар санал бодлоо солилцлоо.
"Орон нутгийн цогц хөгжил-түншлэл” төсөл нь орон нутгийн эдийн засгийн өсөлт, ажил эрхлэлтийг дэмжих, уул уурхайн компаниудын найдвартай ханган нийлүүлэгч болох үүднээс Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг өрсөлдөх чадвараа дээшлүүлэх тал дээр дэмжлэг үзүүлж ажиллах юм.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих