Аймгийн Засаг дарга С.Ганбат өнөөдөр аймагтаа үйл ажиллагаа явуулдаг
Ерөнхий боловсролын сургуулийн захиралууд болон цэцэрлэгийн эрхлэгч
нартай үр дүнгийн гэрээг байгууллаа. Манай аймагт улсын 23-н ерөнхий
боловсролын сургууль, 24-н цэцэрлэг ЕБ-н болон сургуулийн өмнөх
боловсролын үйл ажиллагаа явуулдаг юм.2012 онд батлагдсан Боловсролын
хуулийн дагуу аймгийн Засаг дарга сургууль цэцэрлэгийн эрхлэгчдийг
томилдог болсноор ийнхүү захирал, эрхлэгч нар аймгийн Засаг даргатай үр
дүнгийн гэрээ байгуулж байгаа юм.
Үр дүнгийн гэрээг байгуулахад аймгийн
Засаг дарга, аймгийн ЗДТГ-н дарга, Боловсролын газрын дарга, ЗДТГ-н
холбогдох мэргэжилтэн болон сургууль цэцэрлэгийн эрхлэгч нар байлцсан
юм. Мөн боловсролын салбарын өнөөгийн болон 2014 онд хийгдэх ажлынхаа
талаар санал солилцсон байна гэж ЗДТГ-н ОНХА-наас мэдээллээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=307
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих