Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон бусад хууль, тогтоомжийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах зорилго бүхий "Архигүй Дорнодчуудын төлөө” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй "Архигүй амьдралыг бид хүснэ” АСК тэмцээн 3 үе шаттайгаар сарын турш явагдаж дууслаа. Аймгийн ИТХ-ийн 2018 оны 105 дугаар тогтоолоор батлагдсан Архигүй Дорнодчуудын төлөө хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дорнод аймгийн нийт төрийн байгууллагуудын дунд зохион байгуулсан "Архигүй амьдралыг бид хүснэ” АСК тэмцээнд 39 багийн 312 албан хаагчид өрсөлдсөн юм. Төгсгөлийн шатны шалгаруулалт өнөөдөр ХДТ-т зохион байгуулагдаж Хөлөнбуйр, Цагаан-Овоо, Халхгол, Чойбалсан сумд болон аймгийн Засаг даргын дэргэдэх Татварын хэлтэс, хилийн 0132 дугаар анги, Дорнод Их сургуулийн баг оролцож тэргүүн байрны төлөө өрсөлдөж тэмцээний сүүлийн шатны шалгаруулалтад
1-р байранд Хилийн цэргийн 0132-р ангийн "Харуул занги” баг,
2-р байранд аймгийн Татварын хэлтсийн "Нэг хором” баг,
3-р байранд Халхгол сумын "Сонголт” баг тус тус шалгарлаа.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=30959
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих