О.ЧҮНЧИГ
Эрдэмтэд нэг хэсэг монгол хэлнээс хатуугийн болон зөөлний тэмдэг, хагас й энэ тэрийг хасъя хэмээн мөн ч их шуугиулсан даа. Шал дэмий санаа байсан тул ард иргэдийн уур хилэнд цохигдоод нам болсон. Бас монгол хэлээ баяжуулах, шинэ үг зохиох, нэмэх тун хэрэгтэй санаа цухалзсан ч чимээгүй болсонсон.
Монголчууд бид өөрт байдаггүй жимс, ногоо, эдлэл хэрэглэлд бүгдэд нь монгол нэр өгч, оноож, монгол хэлээ улам баяжуулж ирсэн уламжлалтай. Хүн амьтанд уриалж, гайхуулж байхын оронд уламжлалаа дагаад шууд л баяжуулаад явчихдаг юм.
Доног. Энэ бол долоо хоног гэсэн үг. Монгол хэлээ баяжууж, шинэ үг бүтээсэн минь энэ. Өөр ямар ч хэлэнд семь дней, seven days, siete dias гэхийг недель, week, semana гэх зэргээр ганцхан үгээр илэрхийлдэг тул бид яахан дутаж болох билээ.
Яагаад "Би хоёр доног хөдөө явчихаад ирлээ, тэр найман доногтой жирэмсэн” гэж ярьж болохгүй гэж. Мөн тамирчдын хувцас солих өрөө (раздевалка, dressing room, vestuario) гэж бий. Хавцас л гэчихье. Я.Цэвэлийн тайлбар толь дээр лав эдгээр үг алга. Тэгэхээр Доног - долоо хоног, Хавцас - хувцас солих өрөө гээд уг тольд орж болж байна.
Төрийн хэлний зөвлөлд хүргүүлж байгаа санал ч гэж ойлгож болно. Хэн ингэж ярьж байдаг юм, шал мангар юм гэх биз. Тэгвэл дээрээс нь шууд батлаад, эсвэл сонин, хэвлэлээр бичээд, хэвшээд явчихвал монгол хэл хоёр үгээр баяжих л юм.
ZUUNII MEDEE
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих