Шинэ үеийн онцгой байдлын албаны ойд хүрэлцэн ирсэн БНХАУ- ӨМӨЗО-н Хөлөнбуйр аймгийн Ой шугуй тал нутгийг галаас хамгаалах албаны төлөөлөгчид манай аймгийн ОБХ-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.Урьд хамтран ажиллаж байсан хамтран ажиллах гэрээний үргэлжлэл болгон ийнхүү гарын үсэг зурж сунган баталгаажуулж байгаа аж.Хилийн дагуу галын хамгаалалтын бүс бий болгох,мэдээллээ харилцан солилцох,бүс нутагтаа хамтран ажиллах зэрэг 5-н зүйл заалт бүхий гэрээг өнөөдөр үзэглэлээ.Хөлөнбуйр аймагтай хамтран ажиллах гэрээнд аймгийн Засаг даргын орлогч М.Бадамсүрэн,Шинэ барга Зүүн,Баруун хошуудтай хамтран ажиллах гэрээнд ОБХ-н дарга хурандаа Н.Гантөмөр нар гарын үсэг зурлаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих