Монгол улс Тунхагласны 95 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол төрийн нэрт зүтгэлтэн, МАН-ыг үндэслэгч, Маршал, Хошой баатар Хорлоогийн Чойбалсангийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаа Тусгаар тогтнолын талбайд боллоо.
Энэ өдрийн гол онцлог нь 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол улсаа тунхаглан Үндсэн хуулиа баталж төрийн бүх эрх мэдэл ард түмний эрхэнд шилжсэнээр ард түмэн төрийн үйл ажиллагаанд оролцох болон үндсэн хуулиар олгогдох эрх, үүрэг бий болсон түүхэн өдөр юм.
Цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Хэрлэн сумын Засаг даргын орлогч О.Пүрэв-Очир, аймгийн ОБГ-ын дарга Г.Нармандах болон аймгийн удирдлагууд оролцлоо.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих