Дорнод аймгийн Засаг дарга С.Ганбат тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны 06 дугаар сарын 3-6-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотод ажлын айлчлал хийлээ.
Засаг дарга С.Ганбат тэргүүтэй төлөөлөгчид Хөлөнбуйр хотод хүрэлцэн очсоны дараа, Хөлөнбуйр хотын Намын дарга Луо Жихутай найрсаг уулзалт хийж, орон нутаг хоорондын хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар харилцан санал солилцсон байна.
Айлчлалын 2 дахь өдөр Засаг дарга С.Ганбат, Хөлөнбуйр хотын дарга Жан Липин нар албан ёсны уулзалт хийлээ. Албан ёсны уулзалтаар улс төр, эдийн засгийн олон асуудлыг харилцан хэлэлцсэн байна. Тухайлбал, төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөдөө ахуйн салбарт хамтран ажиллах, Чойбалсан хот доторх засмал замыг сайжруулах, талууд харилцан төлөөлөгчийн газар нээж ажиллуулах, Чойбалсан хотод Хөлөнбуйрын нэрэмжит гудамж /талбай/ байгуулах, гуравдагч орны тээврийн хэрэгслийн тухай зэрэг олон чухал асуудал багтжээ.
Хөлөнбуйр хотын ардын засгийн ордон тус айлчлалыг өндөр түвшинд зохион байгуулсан бөгөөд Засаг дарга С.Ганбатыг Хөлөнбуйр хотод айлчлахтай холбогдуулан ӨМӨЗО-ны дэд дарга бөгөөд намын дэд дарга Пан ИЯн Хөлөнбуйр хотод ирж, Засаг дарга С.Ганбаттай найрсаг уулзалт хийлээ. Уулзалтын үеэр ӨМӨЗО-ны дэд дарга Пан ИЯн Дорнод аймаг болон Хөлөнбуйр хот хоорондын харилцаа хамтын ажиллагааг бүх талаар, эрчимтэй дэмжин ажиллахаа илэрхийлсэн байна.
Уулзалтын дараа Засаг дарга С.Ганбат, Хөлөнбуйр хотын дарга Жан Липин нар"Монгол улсын Дорнод аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын хооронд байгуулсан найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Монголын талаас МУ-ын ЗХЖШ-ын газрын дарга, Бригадын генерал Д.Энхбаатар, АИТХ-ын тэргүүлэгч П.Мөнхтөр, Д.Шинэбаяр, АЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий, Хэрлэн сумын засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч Ж.Энхцэцэг, Хятадын талаас ӨМӨЗО-ны дэд дарга бөгөөд намын дэд дарга Пан ИЯн, Хөлөнбуйр хотын намын дарга Луо Жиху болон бусад албаны хүмүүс байлцлаа.
Айлчлалын үеэр Засаг дарга С.Ганбат тэргүүтэй төлөөлөгчид Хөлөнбуйр хотод байрлах нүүрс-химийн үйлдвэр, цемент шохойн үйлдвэр, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн үйлдвэр, ойн аж ахуй, Монгол эмнэлэг зэрэг байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа. Мөн Хөлөнбуйр хот дахь Дачин компаний удирдлагуудтай албан бус уулзалт хийсэн байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих