2019 он Монголчуудын хувьд ололт амжилт, алдаа оноогоор дүүрэн жил байлаа.Шинэ ерөнхийлөгч, шинэ ерөнхий сайд маань хэрхэн ажиллахыг монголчууд бүгд хүлээж, улс төрийн ээдрээт үйл явдлууд ар араасаа цуварсаар 2019 оныг үдэж байна. Улс төрийн ороо бусгаа байдалд, нийгмийн хөдөлгөөн идэвхжиж, төв талбайд жагсагчдын хөл татарсангүй. Нэг ёсондоо Монголчуудын хувьд 2019 он " ширүүн бороо” шиг байв. Манай сайт энэ онд улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, соёр урлагийн салбарт өрнөсөн 19 онцлох үйл явдлуудыг ТОЙМЛОН нэрлэж байна. Ингээд 2019 онд улс төр болоод нийгэмд ямар халуун үйл явдал өрнөсөн бэ, хамтдаа эргэн санацгаая.
“Чингис хаан” одонг THE HU хамтлагт олголоо
Төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай. Өнгөрсөн жил “Чингис хаан” одонг олгоогүй, өнжсөн. Харин энэ жил хэнд хүртээхийг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд зарласан. Тэрбээр Олон Улсын тавцанд Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж, дуурсгаж яваа Хүннү рок урсгалын THE HU хамтлагт олгосон юм. Тус одонг гардуулах ёслолын ажиллагаа арваннэгдүгээр сарын 27-нд буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу Чингис хааны мэндэлсэн өдөр хамтлагийн төлөөлөл болгон продюсер Б.Дашдондогт гардууллаа.
Дуучин Б.Амархүүгийн хар тамхины хэрэг олны анхаарлыг татав
ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүү хар тамхины хэрэгт холбогдож олны анхаарлыг татсан. Түүнийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид өнгөрсөн есдүгээр сарын 20-нд шилжих шөнө хар тамхи хэрэглэж байхад нь саатуулсан. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал /2019.10.29/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хоёр цаг гаруй хугацаанд үргэлжилж, Б.Амархүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1 дүгээр зүйлд зааснаар хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, өөрөө хэрэглэсэн гэсэн үндэслэлээр нээлттэй хорих ангид ХОЁР ЖИЛ хугацаатай хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байв.
Гэвч Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Амархүүд оногдуулсан хоёр жил хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан, Нийслэлийн Прокурорын газарт буцаахаар болсон. Ингэснээр дуучин Б.Амархүү батлан даалтад гарч суллагдсан юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Оросын Холбооны Улсын ерөнхийлөгч В.В.Путинд бараалхав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар 09 дүгээр сарын 03-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх бараалхав.
Уулзалтын үеэр манай улсад албан ёсны айлчлал хийж, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд оролцож байгаад талархаж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд энэ удаагийн айлчлалаар Монгол, Оросын харилцаа шинэ түвшинд гарч Иж бүрэн стратегийн түншлэлд хүрч байгаад баяртай байгаагаа онцлон тэмдэглэв.
Цаашид Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж манай улсын ОХУ-д гаргах экспортын хэмжээг нэмэгдүүлэх, худалдааны нөхцлийг хөнгөвчлөх чиглэлээр хамтран ажиллахын төлөө байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх илэрхийллээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дорвитой хөгжүүлэх боломж байгаа гэж үзэж байгаагаа тэмдэглэж монголын эдийн засгийг төрөлжүүлэх, хамтарсан төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм.
Байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулах төслийн маршрут нь Төмөр замын дагуу байхаар тохиролцжээ
Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх ОХУ-д ажлын айлчлал хийж буй эдгээр өдрүүдэд ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийн асуудлыг хэлэлцэхээр Монгол Улсын Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга, ОХУ-ын Эрчим хүчний дэд сайд П.Ю.Сорокин нараар ахлуулсан Ажлын хэсгийн анхдугаар уулзалт 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Москва хотноо боллоо.
Монголын талын Ажлын хэсгийг Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга ахалж, Эрчим хүчний яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн бүрэлдэхүүн ажилласан бол ОХУ-ын Ажлын хэсгийг Эрчим хүчний дэд сайд П.Ю.Сорокин ахалж, Эрчим хүчний яам, “Газпром”, “Газпром Экспорт” компаниудын удирдлага, холбогдох албан тушаалтнууд оролцсон юм.
Хоёр талын Ажлын хэсгийн анхны уулзалтаар ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийн техникийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд харилцан мэдээллүүдийг солилцон ажиллах, төслийн эдийн засгийн үр өгөөжийг тооцох судалгааг эхлүүлэх, дараагийн хуралдааныг Гурван улсын ажлын хэсэг төслийг хамтран хэлэлцэх талаар ярилцлаа.
Байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийн маршрут нь урьдчилсан байдлаар Төмөр замын дагуу байхаар тохиролцлоо. Маршрутын хувьд урьдчилан харж, тооцож болохооргүй газрууд байж болох ч тухай бүр нь Ажлын хэсэг хэлэлцэн шийднэ. Эхний ээлжинд Техникийн шийдэл гаргахад шаардлагатай мэдээллүүдийн жагсаалтыг ОХУ-ын ЭХЯ-наас Монголын талд 2019 оны 12 дугаар сарын сүүлээр ирүүлэхээр болов.
Үндэсний их баяр наадам - 2019
Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадам уламжлал ёсоор болсон.
Үндэсний Их баяр наадамд нийт 512 бөх хүч бяраа сорьсноос 93 нь улсын цолтой бөх байв. Үзүүр түрүү булаалдахаар улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Э.Оюунболд нар тунаж үлдсэнээс Э.Оюунболд арслан ес давж, шинэ АВАРГА цолтон болсон юм.
Энэ жилийн наадмаар шинээр таван улсын начин төрсөн бол нэг улсын начин цолоо ахиулж, улсын харцага цолонд хүрч, нэг аварга цолтон төрсөн билээ.
Улсын аварга Э.Оюунболд допинг хэрэглэсэн хэмээн МҮБХ үзэв
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаан ес давж, Монгол Улсын аварга цол хүртсэн Э.Оюунболдоос допинг илэрсэн хэмээн Монгол Үндэсний Бөхийн Холбооноос мэдэгдсэн. Иймд тус холбооноос Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороонд Э.Оюунболдод дараах хариуцлага тооцуулах саналыг хүргүүлсэн байдаг. Энэхүү маргааны нөгөө талаас Э.Оюунболд "Би допинг хэрэглээгүй" хэмээн мөн мэдэгдсэн юм. Тэрбээр "Монгол үндэсний бөхийн хоёр холбооны тэмцэл эцэстээ хүрсэн нь Монгол бөхийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа тул энэхүү мэдэгдлийг хийж байна. Би 14 наснаасаа хойш аварга багшийнхаа шавь болж өдий хүрсэн. Аварга багш минь архи битгий уугаарай, допинг битгий хэрэглээрэй гэдэг хоёр зүйлийг захидаг байсан.Миний шээс солигдсон байна. Үүнийг хууль хяналтын байгууллага шалгаж өгч туслана уу. Тэрхүү допинг илэрсэн гэх шээс миний ДНК-тай тохирч байгаа эсэхийг ч би шалгуулмаар байна. Бөхчүүдийн нутархагхал дээд хэмжээнд хүрсэн. Бүгдээрээ л Монгол хүн байж нутгархахаа болъё. Над руу нэг биш удаа дайрч байна. Намайг хилс хэрэгт гүтгэж байна. Би допинг хэрэглээгүй. Би өөрийгөө гэм буруугүй гэдгийг нотлохын тулд эцсээ хүртэл тэмцэнэ." гэв.Одбаяр БНСУ-ын “Korean Air” компанийн нисэх онгоцоор Улаанбаатараас Сөүлийн чиглэлд зорчиж явах үедээ онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлж, монгол орчуулагчаа айлган сүрдүүлсэн гэгдэж буй Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр мөнгөн торгуулиа төлөөд эх орондоо ирэхээр болсон. Тодруулбал, БНСУ-ын талаас Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярыг нэгдүгээрт гадаадын иргэн, хоёрдугаарт өмнө нь БНСУ-д гэмт хэрэгт холбогдож байгаагүй зэргийг харгалзан үзээд, бүх нотлох баримт, мэдүүлгүүдийг шалган, хэргийг түргэн хугацаанд шийдвэрлэхээр болжээ.Түүний холбогдсон хэргийг Нисэхийн аюулгүй байдлын тухай хуулийн хүрээнд авч үзэхээр болсон аж. Энэ нь эрүүгийн хэрэгт хамааралгүй тул торгуулиа төлөөд өнгөрөх боломжтой юм байна.Ингэснээр Д.Одбаяр 10 хоногийн хилийн хоригоо цуцлуулж, эх орондоо ирэх боломж бүрдсэн.Түүнийг эх орондоо өнөөдөр ирнэ гэх цуу яриа гараад буй. Албаны эх сурвалжаас тодруулахад “Өнөөдөр онгоцны тасалбар захиалаагүй. Ер нь амралтын өдрүүдээр эх орондоо ирэхгүй” гэж мэдэгдсэн байдаг.
Монгол улс Саарал жагсаалтад оров
ЖДҮХС-ГААС ЗЭЭЛ АВСАН ГИШҮҮДИЙН НЭРС:
1. ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг өөрийн эхнэрийн “Тээвэр ачлал” компанид 1.4 тэрбум төгрөг,
2. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өөрийн эзэмшлийн “Дорнод гурил” компанид 950 сая төгрөг,
3. Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар өөрийн эзэмшлийн “Эпота Анарваан” компанид 1.2 тэрбум төгрөг,
4. УИХ-ын гишүүн Г.Солтан “Монгол шаазан” компанид 950 сая төгрөг,
5. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Газар буудай” 950 сая төгрөг,
6. УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хүүгийн “Рэд Стар Клуб” ХХК 800 сая төгрөг,
7. УИХ-ын гишүүд Б.Ундармаа “Доктор МЭИК” ХХК 700 сая төгрөг,
8. УИХ-ын гишүүн О.Батнасангийн дүү О.Ганбаатар 950 сая төгрөг,
9. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн хамаарал бүхий этгээд буюу ээж Довдон овогтой Дэнсмаагийнх нь “Спа цогцолбор” ХХК тус сангаас 700 сая төгрөг,
10. УИХ-ын гишүүн Л.Энхболд өөрийн охин Э.Мандухайн нэр дээр үүсгэн байгуулсан “Мийт экспорт интернэшнл” ХХК-д 2016 онд ЖДҮХС-аас 1,3 тэрбум төгрөг,
11. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Б.Наранхүүнарын дүү Б.Одончимэгийн үүсгэн байгуулсан “Сингапурхэльткейр сентр ХХК” 2018 оны 8 сард 800 сая төгрөг,
12. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр өөрөө 80 хувийг нь эзэмшдэг “Мондем” ХХК-аараа ЖДҮХС-гаас 2018 оны 10-р сард 300 сая төгрөгийн зээлийг тус тус авсан байна.
ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУД:
1. Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн “Хүннү” ХХК 450 сая төгрөг,
2. Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын “Цэн стайл” ХХК 750 сая төгрөг,
3. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалангийн 30 хувийг эзэмшдэг “Тайшир Өргөө” ХХК, “Агро Технологи Шижирт” ХХК 1.3 тэрбум төгрөг,
4. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорын “Хос Эрхэс” ХХК 500 сая төгрөг,
5. ТЕГ-ын дарга асан Б.Хурцын “Гранд степп” ХХК 1.5 тэрбум төгрөг,
6. Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатар “Цаст согоот” ХХК 800 сая төгрөг,
7. УБЦТС ТӨХК-ийн Захирлуудын зөвлөлийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Д.Баярсайханы “Баяр плант ХААБ” ХХК,” Капиталфактори”, “Эм Эм Жи капитал” (тус бүр 100% эзэмшдэг гэж ХОМ-тээ мэдүүлсэн) гурван компани 2018 онд ЖДҮХС-гаас нийтдээ 3.3 тэрбум төгрөг,
8. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт Улсын байцаагч (2015-07-09-нд тус албанд томилогдсон) Ш.Хонгорзулын “Хосбогд Агро” компани ЖДҮХС-гаас 2018 онд 630 сая төгрөг,
9. “Барилгын хөгжлийн төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Гүйцэтгэх захирал (эл албанд 2016-09-29-нд томилогдсон) Ц.Амарсанаагийн “Их Улс” компани ЖДҮХС-гаас 2017 онд 680 сая төгрөг,
10. НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэгийн хамаарал бүхий “Бат ган агро” ХХК ЖДҮХС-аас 2017 онд 500 сая төгрөгийн зээлийг тус тус авсан байна.
ҮХЦ-ийн дарга БНСУ-д "Өгөзөг"-ний хэргээр Монголын нэрийг "харлуулав"
Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр БНСУ руу зорчиж явахдаа нислэгийн багийн хорин настай эмэгтэйн өгзөгт хүрсэн хэргээр буруутгагдаж баривчлагдаж хоёр орны хэвлэлээр шуугиулсан. Гэвч түүнийг халдашгүй дархан эрхтэй гэсэн үндэслэлээр сулласан байдаг.
Тэрбээр Олон улсын Цэцийн гишүүдийн хуралд оролцохоор явж байсан бөгөөд Инчеоны нисэх онгоцны буудлын зорчигч тээврийн хоёрдугаар терминалаас баривчлагдсан ч удалгүй суллагдсан. МАН-ын угшилтай гэгддэг Д.Одбаяр нь хоёр жилийн өмнө Үндсэн хуулийн Цэцийн даргаар томилогдсон. Түүний хувьд Дорнод аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад УИХ-д сонгогдсон. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан гээд олон жил төрийн өндөр албан тушаал хашиж явсан нэгэн юм.Ийнхүү дээр хэргээс болж Үндсэн Хуулийн Цэцийн даргын ажлаа өгсөн юм.
У.МАНДАХ
FACT.MN
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих