Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймгийн удирдлагуудтай ээлжит цахим хурлаа өнөөдөр хийлээ.
Хурлаар өнгөрөгч сард аймаг, орон нутагт хийсэн онцлох ажлуудаас
дурьдаж, явцыг нь түргэвчлэх шаардлагатай хэд хэдэн ажил байгааг аймгийн
удирдлагуудад анхаарууллаа.
Ховд, Увс аймагт битүү зах ашиглалтад орсон, харин Баян-Өлгий аймгийн
битүү захын барилгын ажил хоцрогдолтой яваа тул яаравчлан дуусгаж, 3
дугаар сарын дундуур ашиглалтад оруулахыг даалгалаа. Түүнчлэн, барилга
байшингийн засвар дуусаагүйн улмаас 11 аймгийн оношилгооны төвүүдийг
ашиглалтад оруулах явц удаашралтай байгааг анхаарч, мөн энэ сардаа
багтаан ашиглалтад оруулахыг үүрэг болголоо.
Шүлхийтэй тэмцэх арга барилаа өөрчлөхгүй бол улс олон давхар ачаа үүрч,
их хэмжээний зардал гаргаж байна. Иймд тайван цагт малдаа шүлхийн
вакцин хийлгээгүй малчинд эрсдэл гарсан үед төр нөхөн олговор өгөхгүй
байх бодлого боловсруулах үүргийг ҮХААЯ-нд өгсөн гэж Ерөнхий сайд
хэллээ.
Аймгийн төвүүдэд 1000 айлын орон сууц, 200 айлын хаус хорооллын барих
газрын нөөц, инженерийн дэд бүтцийн хангамжийн хүчин чадал, одоо эхэлсэн
болон төлөвлөсөн орон сууцны явц зэргийг тооцож үзэн судалгаа хийгээд
ирсэн. Газар дээр нь очиж ажилласан мэргэжлийн багийнхан зарим аймагт
Төрийн орон сууцны корпорациас орон сууцны барилга нэмж барих
шаардлагагүй гэсэн дүгнэлт гаргажээ. Ийм аймгуудад 200 айлын таун хаус
барихад дэмжлэг үзүүлж болно, энэ талаар тухайн аймгийн удирдлагуудтай
эргэн ярилцана гэдгийг тодотголоо.
Говь-Алтай, Төв, Говьсүмбэр аймгийг нэмээд энэ жил 9 аймагт дулааны
станц барина. Холбогдох тендерүүдийг хугацаанд нь зохион байгуулж, энэ
ажилд хариуцлагатай хандах ёстой. Түүнчлэн, Үндэсний мэргэжилтэй ажилтан
бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд энэ жил бэлтгэгдэж гарах 7000 иргэнийг
ажлын талбарт гаргахад аймгийн удирдлагууд онцгой анхаарал тавих
хэрэгтэй.
Төгсөөд гарах мэргэжилтэй ажилчдыг ажил олгогчтой уулзуулсан
хөдөлмөрийн яармаг, ур чадварыг нь харуулсан тэмцээн гэх мэтийг орон
нутгийн иргэдэд нээлттэй зохион байгуулбал сайн байна гэж зөвлөлөө.
Энэ сард төлөвлөсөн томоохон ажлуудын тухайд, төрийн өмчийн компаниудын
шинэчлэл, хилийн боомтын шинэчлэлийн ажил эхэлсэн. Төрийн өмчийн байрны
ашиглалт, төрийн албан хаагчийн урамшууллын бодлого гаргана. Хөдөлмөр
эрхлэлтийн цахим түүхийн систем нэвтрүүлнэ.
Ингэснээр ямар нэг бичиг цаас, дэвтэр барьж явахаа больж, ажил олгогч байгууллага цахим системд нэвтрээд л тухайн иргэний хөдөлмөр эрхлэлтийн түүхийг хардаг болно. Мөн Монголын эдийн засгийн форумыг "Монголдоо бүтээцгээе” сэдвээр энэ сарын сүүлчээр зохион байгуулна гэж Ерөнхий сайд мэдээлэл өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих