
Мөн өдрийн үүрийн 4 цаг 50 минут, 4 цаг 58 минутанд Хойд Солонгос Кангвон мужийн Вонсаны орчмоос Солонгосын хойгийн зүүн тэнгисийн бүс рүү богино зайн пуужинг хөөргөсөн байна.
Хөөргөсөн зай нь 500 км болохыг шинжлэн тодорхойлсны дүнд тус пуужин Scud маркийн пуужин байж мэднэ гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны албан тушаалтан хэлжээ. Тэрээр, Хойд Солонгос мөн өдрийн пуужин хөөргөсөн хэргээ урьдчилан мэдэгдээгүйн дээр тэнгисийн аялалд сэргийлэх дохио өгөөгүй гэж хэлсэн юм.
26-ны үдээс хойш Хойд Солонгос Солонгосын хойгийн бүсэд 3 дахь удаагаа пуужин хөөргөв гэж Өмнөд Солонгосын Юньхаб агентлаг мэдээлсэн бол, Хойд Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг Хойд Солонгосын дээд удирдагч Ким Чун Уны удирдлагаар тус орны дээд технилогийн тактикийн пуужинг туршин хөөргөсөн гэж мэдээлжээ. Гэвч эх сурвалж пуужингийн төрөл, хөөргөх цаг хугацааны тухай мэдээлээгүй байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих