Халх голын үсний түвшин өнөө өглөөний байдлаар сумын төв орчимдоо 259 см, Ялалт баг орчимд 532 см болж, үеийн аюултай түвшнийг 12 см-ээр давжээ. Сүүлийн нэг хоногт л гэхэд Хэрлэн гол уртын дагууд хоёроос зургаан см-ээр нэмэгдэж, Чойбалсан хотод 136 см, Хөлөнбуйр суманд 189 см болсон байна. Харин Улз гол уртын дагууд нэгээс 12 см-ээр буурчээ.
Олон жилийн дунджаар нутгийн зүүн хэсгээр 70-100 мм, бусад нутгаар 30-70 мм хур тунадас ордог бол энэ сард хур тунадас ахиу орно УЦУОШТ-өөс мэдээлэв.
Ирэх өдрүүдэд бороо хур нэмж орох тул малчид, аялал зугаалгаар яваа иргэдийг анхаарал болгоомжтой зорчиж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих