Дэлхийн хэд хэдэн улсад илрээд буй сармагчны цэцэг өвчин Энэтхэгт анх удаа бүртгэгдлээ. Дубай руу аялаад ирсэн 38 настай эрэгтэйгээс вирусын "clade Ib" омог илэрсэн байна. Өвчтөн өмнөд Керала мужид амьдардаг бөгөөд дөрөв хоног тутамд шинжилгээ өгч, тусгаарлагдаж байна. Одоогоор онцын хүнд шинж тэмдэггүй, биеийн байдал нь сайн байгааг албаныхан мэдэгдлээ.
Тухайн өвчтөнтэй ойр харьцсан 29 хүнийг олж тогтоож, карентилаад байна. Дубайгаас Керала хүрэх нислэгт зорчиж явсан 37 зорчигч болон өөр таван хүнийг мөн хянаж байна.
Эрүүл мэндийн сайд Вена Жорж тохиолдлыг шуурхай илрүүлсэн гэж Кералагийн эрүүл мэндийн системийн чадавхийг сайшаажээ.
Хамгийн анх Ардчилсан Конго улсаас сармагчны цэцэг өвчин гарсан бөгөөд удалгүй ДЭМБ эрүүл мэндийн онц байдал гэж зарласан. Африк тивээс гадна Швед, Тайланд гээд хэд хэдэн улсад сармагчны цэцэг бүртгэгджээ.
Сармагчны цэцэг буюу "Mpox" нь хүнээс хүнд, амьтнаас хүнд халддаг. Хүрэлцэх, үнсэлцэх, бэлгийн хавьталд орох, даавуу, хувцас, зүү зэрэг биет зүйлээр дамжин халддаг аж. Мөн халуурах, туурах, толгой, булчин өвдөх, сульдах, тунгалгийн булчирхай томрох зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих