Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох асуудлаар эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа талаар АТГ-аас мэдээллээ. Л.Гансүхийг уг хэрэгт сэжигтнээр тооцсон байгаа бөгөөд Үндэсний аудитын газраас гаргасан дүгнэлтээр урьдчилсан байдлаар 3.6 тэрбум төгрөгийн хохирлын асуудал яригдаж болзошгүй байгаа аж.
Уг хэргийн хүрээнд нийслэлийн иргэдийг нүүрсээр хангасан асуудалтай холбоотойгоор төсвийн хөрөнгийг завшсан байж болзошгүй нөхцөл байдлууд тогтоогдсон байна. Уг үйл ажиллагаанд нь БОАЖ-ын сайд асан Л.Гансүхийг УИХ-ын гишүүн, Байгаль орчны сайдаар ажиллаж байх хугацаанд нь туслахаар нь ажиллаж байсан хүмүүс, хамаатан садан, бусад хамаарал бүхий этгээдүүд оролцсон байж болзошгүй нөхцөл байдал үүсчээ. Одоогоор шалгалт үргэлжилж байгаа гэв.
Г.Даша
http://www.eagle.mn/content/read/20032.htm
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих