Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит 7-р хуралдаан боллоо.
Хуралдаанаар аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг Инженер геодези ХХК хийснийг хэлэлцэн баталсан юм.
Энэхүү төлөвлөгөөг баталснаар аймгийн хөгжлийн голлох баримт бичиг болж уг төлөвлөгөөнд суурилсан бодлого гаргах юм. Мөн ЗДТГ-аас ажлын хэсэг гарч салбар чиглэл бүрээр бодлогын баримт бичиг хөтөлбөр боловсруулж байгаа бөгөөд энэ хуралдаанаар Ахмадаа ачлах дэд хөтөлбөр, Эмэгтэйчүүдийн хөгжлийн хөтөлбөр, Автозамыг хөгжүүлэх хөтөлбөр, Газар тариалангийн бодлого зэргийг баталлаа.Ер нь Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй болсноор дэд бүтэц,үйлдвэрлэл,газар тариалан, мал аж ахуй болон хүн амын суурьшлын бүсүүдийг тогтоох зэрэг өргөн асуудлуудын нөөц боломжийг олж хардаг бөгөөд хөгжлийн гарцаа тодорхойлоход ач холбогдолтой юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих