Чингэлтэй дүүргийн иргэн, МУСТА Ц.Баттөмөр Монгол Улсын Ерөнхийлөгч
Цахиагийн Элбэгдоржийн төрсөн өдөрт зориулан шүлэг бичсэн нь олон
нийтийн цахим сүлжээгээр ихэд түгээд байна. Уг шүлгийг бүрэн эхээр нь
толилуулья.
Дээд тэнгэр заяатай Монголын үр
Дэлхийн талыг эзэлсэн Чингисийн удам
Дэлхийд танигдаж үнэлэгдсэн удирдагч
Дорны яруу илтгэгч Элбэгээ гэж хэн бэ?
Тэрбээр Мөнгөн цахирын хадны үйрмэг
Монголын Цахиагийн отгон ханхүү
Баруун Алтайн малчин удамтай
Бага сургуулийн дэвэлтэй сурагч
Тэрбээр Социалист байгуулалтад цуцал нэмсэн
Сайхан Хонинхүүгийн ажилчин хүү
Эх орондоо тангараг өргөсөн
Эргэлт хүлээсэн эр цэрэг
Тэрбээр Аугаа Зөвлөлтийн Левовын оюутан
Армийн "Улаан од”-ын хөх сэтгүүлч
Цогоогийн хонхны уран хэл
Цагаан морин жилийн салхич шувуу
Тэрбээр Уран бүтээлчдийн зөвлөгөөний индрээс
Улсаа аврах бодлого сүвлэн
Журмын нөхдийн холбоо байгуулан
Зориг агсантай хамтран тэмцсэн
Тэрбээр Өвлийн жаварт хацраа хайруулан
Өргөх бичгээ бариад
Төрсөн биеэрээ дэнчин тавиад
Төв талбайд өлсөж чадсан
Тэрбээр Шинэ Үндсэн хууль батлалцан
Шинэчлэл эрх чөлөөг тунхагласан
Хуучин тогтолцоог хуу татаж
Хувьсгалт өөрчлөлтийн суурийг цутгалцсан
Тэрбээр Авлигалд үнэхээр хатуу самар
Ард түмэндээ хайлсан тугалга
Алдарт тамирчиддаа цалинжуулсан сэтгэл
Азийн Монголд цаазыг халсан итгэл
Тэрбээр Сурагчдад хичээл заасан багш
Суурингуудад мод үржүүлсэн ойчин
Цэцэрлэгийн багачуудын өвлийн өвөө "Ажаа”
Цагаан сарын сүүн хундагатай зочин
Тэрбээр Энхийг сахиулахад хүүгээ үдсэн эцэг
Элбэрэлийн үйлсэд эхнэрээ зүтгүүлсэн нөхөр
Эрдмийн оргил Харвардын онц сурлагатан
Эдийн дээд хөөрөг зөрүүлсэн иргэн
Тэрбээр Мэдэн будлигчид мэрсэн ч мэдээгүй юм шиг
Захиалгаар занаж зүхүүлсэн ч заргалдаж үзээгүй
Гарал үүслээрээ доромжлуулж байсан ч
Гаргасан эхдээ ирээд үнсүүлж л орхидог оо
Тэрбээр Ихэмсэг Илич-ийн дүр төрхөөр
Ил тод уран илтгэж
Америк ноёдыг суудлаас нь өндөлзүүлсэн Лектор
Арлын хатагтайг шүүрс алдуулдсан Лидер
Тэрбээр Нүүх үү - Үлдэх үү алдарт бүтээлээрээ
Нүүдэлчин түмнээ ардчилалд уриалсан
Азид Монгол ардчилалын өлгий болоход
Авъяас чадвараа зориулсан улстөрч өө
Тэрбээр Барууны орнуудтай заргалдан байж
Батаар баялгаа оруулаад л ирлээ
Том засгаа ухаажуулна л гэсэн
Тохироо нь бүрдээд эхэлж л байна
Тэрбээр Он цагт цөөхүүлээ болчихоод
Олуулаа болоод ирнэ ээ гэсэн
Хөлстэй морио сольсон Ерөнхийлөгч
Хөгжил шинэчлэлийн засаг төрөө байгуулчихлаа
Тэрбээр Хайгуулын хуйвалдааныг тас хориглож
Харцынхаа үгийг танхимаараа сонсч
Хууль шүүхээ шинэчлэн өөрчилсөн
Худал хэлдэггүй хэлснээ хийдэг
Тэрбээр Шуналт баячуудтай тэмцдэг коммиссар
Шууд ардчилалыг чиглүүлэгч компос
Хүнд сурталтай эвлэрдэггүй барс
Хүчит эрхийн төлөөх баатар аа
Тэрбээр Бүрэг хангайн сэрүүн бэлд амарсан ч
Бурхан Халдун гурван голд зугаалсан ч
Тамир, Чулуут, Тайхар, Хоргод аялсан ч
Төхөм Бумбатын өргөн говьд тэнэсэн ч
Таван тивээр морилон айлчилсан ч
Таван одтой буудалд тухалсан ч
Донорын тусламж - бизнес хэлэлцээрт оролцсон ч
Дотоод гадаадын хүлээн авалтад уригдсан ч
Архинд уусч, тамхинд татагдаагүй
Алт мөнгө бэлэг сэлтэд сөгдөөгүй
Эх орныхоо төлөө шударга байж чадсан
Эгэлгүй хүн Цахиагийн Элбэгдорж оо
МУСТА Ц.Баттөмөр
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих