Хөлөн
Буйрын даа ван Доржпаламыи нэг тойн (дам) хүү байжээ. Тэр өөрийн
хошууны халхын сүмд сууж ном үзэж байжээ. Нэг бадарчин ирж тэр хүүтэй
танилцаад их хараалын увдисыг олноос нууцаар зааж өгч гэнэ. Тэгээд тэр
бадарчин яваад өгч гэнэ. Тэр бадирчныг явснаас хойш тэр сүмийн эрдэмтэн
сайчууд эаавал үхдэг болжээ. Хоёр гурван хүн үхсэн гэдэг. Хөлөн буйрын
даа вангийн багш. Жигжидийн нинчин гурав тахиж хийсэн их сайн лам
байжээ.
Тэр өвджээ. Гэвч үхсэнгүй сэхжээ. Сэхээд тэр лам, даа ванд орж уулзаад хэлжээ: "Танай тойн хүү, нэг бадарчийн хараалын увдис олж аваад манай Хүрээний сайчуулд хараал хийж аллаа. Одоо намайг оролдоод дийлсэнгүй. Энэ увдисыг олж, үгүй хийхгүй бол манай Хүрээ болохоо болилоо шүү" гэж хэлжээ. Даа ван, хатандаа хэлжээ. Эх нь: "Үнэн худлыг сайн олоорой. Худал болуузай" гэж хэлжээ. Хөлөн Буйрын Даа ван нэг орой нарийн хар сур эвхэж бариад, цаазны хар ташуур бариад, хар хувцас өмсөөд, хоёр хиа дагуулаад гарч тойн хүүгийнд хүрээд очиж дээ. Зүүн орон дээрээ банзал цамцтай, хүү нь сууж байж дээ. Дор нь "Энийг барьж ав" гээд хоёр хиагаар дөрвөн мөчийг ягштал хүлүүлж гэнэ. Том ташуураар: "Чи хараал хийсэн үнэн үү? Тэр хараалын увдис хаа байна?" гээд ороолгоод байж гэнэ. Усан шалбааг болтол балбаж гэнэ. Толгой түрүү гэж мэдэх юмгүй болж гэнэ. Тэр хүу сүүлдээ улайж гэнэ: "Би нэг бадарчинтай танилцаад жил тойрон гэртээ байлгаж увдис авсан үнэн " гэж хэлж гэнэ. "Тэр увдис хаана байна? " гэхэд "Хүнд мэдэгдэхгүй шургуулганы доод битүү саванд бий" гэж гэнэ, Тэгэхэд өнөөх Жигжидийн нинчин хийсэн ламыг дуудаж үзүүлсэнд тэр дотроос яах аргагүй айхтар хараалын ном гарч гэнэ. Олон лам нарыг цуглуулж түүнийг үзүүлсэн ба эхийг авчирч түүнийг үзүүлсэн гэнэ. Тэр номыг шатааж үгүй болгон тойн хүүг айлын хошуунд цөлсөн бөгөөд тэр хүү зодуулсандаа зэрэмдэг болж нэг жил бололгүй үхсэн гэдэг. Эх сурвалж:www.budda.mn |
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=472
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих