Өнгөрсөн оны есдүгээр сард Төрийн ордон руу буутай нэвтэрч гал нээсэн
мөн Уул уурхай яам, "Централ тауэр”-т тэсрэх бөмбөг тавьсан "Гал
үндэстэн” холбооны Ц.Мөнхбаяр тэргүүтэй хүмүүст шүүхээс ял ногдуулсан.
Тэгвэл өчигдөр тэдний нэг болох С.Дашцэрэнг сулалсан талаар эх сурвалж
мэдээллээ. Түүнд улсын дээд шүүхээс галт зэвсэг хууль бусаар олж авсан,
тээвэрлэсэн хэргээр хоёр жилийн ял ногдуулсан юм. Зарим эх
сурвалжуудын мэдээлж буйгаар түүний ходоодны өвчин хүндэрч хорт
хавдарын түвшинд хүрсэн аж. Хорт хавдар ялаас чөлөөлөх өвчний
жагсаалтад багтдаг учраас ийнхүү сулалсан байх магадлалтай юм байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=4722
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих