АНУ-ын Мojave цөлд байгуулагдсан Ivanpah нарны цахилгаан станц олон
жилийн бүтээн байгуулалт болон туршилт судалгааны ажлын дараа үйл
ажиллагаагаа явуулж эхэллээ. Энэ нь одоогоор дэлхийн хамгийн том нарны
станц болоод,байна. Тус станц нь 13 км квадрат газар нутгийг хамарсан
асар том байгууламж юм. АНУ-ын нарны цахилгаан эрчим хүчний ЗО хувийг
дангаараа гаргана.
140 метр өндөр гурван цамхаг нь хашааны
хаалганы хэмжээ бүхий 300 мянган толиор хүрээлэгдсэн. Тэдгээр толинууд
цамхаг дээр байрлах аварга том ус халаагч руу чиглэсэн байрлалтай аж.
Хэдийгээр энэхүү технологи олон сайн талтай ч байгаль орчинд сөрөг
нөлөөлөл бас бий. Тухайлбал станцын дээгүүр нисэн өнгөрөх шувууд
толиноос үүсэх асар их хаlаалтаас болж шууд түлэдэж байгаа гэсэн
тооцоог гаргажээ. Станц нь АНУ-ын баруун эргийн 140 мянган өрхийн
цахилгааны хэрэгцээг бүрэн хангах зорилготой. Салхин цахилгаан станцыг
бодвол байгальд үзүүлэх уршиг маш бага бөгөөд тогтвортой ажиллах боломж
илүү өндөр юм байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих