Дорнод аймгийн Зүүн бүсийн "Төгс зохицол” холбоо "Хөх чоно” клубын ахлах дасгалжуулагч Н.Гантулгын санаачилгаар тулааны шинэ төрөл мута боксын спортыг Дорнод аймагт хөгжүүлж эхэллээ. Энэ хугацаанд бэлтгэсэн анхны шавь Дашнямын Баасанжав нь Улаанбаатар хотноо тулааны кикбоксын тэмцээнд мөнгөн медаль хүртэж улмаар Тайланд улсад 2014 оны 03-р сарын 12-17-ны өдрүүдэд болсон Дэлхийн аварга шалгаруулах Мута боксын тэмцээний 51 кг-ийн жинд амжилттай оролцож анхны хүрэл медалиа хүртлээ.
Соёл Спорт Аялал Жуулчлалын Газар
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих