Өвлийн өвгөнд хүслийн жагсаалтаа илгээж, бэлэг хүлээн догдлон суудаг
нь зөвхөн хүүхдүүд биш. Томчууд ч гэсэн хайртай, дотнын хүн нь юу
бэлдсэн бол, өөрөө юу өгөх вэ гэдэгт ач холбогдол өгдөггүй гэвэл би
худлаа ярьсанд тооцогдоно. Харин зул сар шиг шинэхэн, сэтгэл хөдөлгөм
бэлэг юу байж болох вэ гэдэг дээр ихэнх маань гацах нь бий. Айсуй баяр
улам дөхсөөр байна. Гэтэл зул сарын бэлгийн уут-оймс хоосон байдаг.
Хэрвээ тийм бол тийш юу хийж болох тухай санаа сэдлээс хүргэе:
СОНИРХЛООР НЬ ӨРТӨӨЛӨХ
Танил
сонсогдож байна уу? Жаахан улиг болсон мэт ч дуртай зүйлийг нь дагасан
бэлэг гарцаагүй таалагдахуйц хамгийн аюулгүй сонголт. Тухайлбал хоол
хийх дуртай нэгэнд гал тогооны хэрэгсэл сэлт, номын хорхойтон найздаа
дуртай зохиолчийн нь хөргийг жаазлан бэлэглэж болно. Хэрвээ хайртай хүн
тань шоколаднаас юугаа ч өгөхөд бэлэн нэгэн бол төрөл бүрийн шоколадаар
дүүргэсэн улаан оймс ямар сонсогдож байна? Энэ мэтчилэн улиг болсон
зүйлсийг хэсэгхэн уран сэтгэмжээр баяжуулахад л чамин хэрнээ хөөрхөн
ШОГИЙН МЭДРЭМЖДЭЭ НАЙДААРАЙ
Бэлэг
өгөх гэж буй хүн чинь энэ жил сахлаа урГуулж эхэлсэн бол аварга том
самаар шагнавал ямар вэ? Эсвэл гүргэн ууртай найздаа бясалгалын хичээл,
иогийн курсын эрхийн бичиг өгөөд хөгжилтэйгөөр "чимхэж" ч болох юм.
Хөгжилтэй бэлэг өгөх гэж буй бол тухайн хүний зан чанар, онцлогт
тааруулсан энэ мэт бэлэг таны хошин шогийн мэдрэмжийг илтэхээс гадна
дээр дурдсанчлан бяцхан сануулгын үүрэг гүйцэтгэнэ.
УРАМ ЗОРИГООР ТЭТГЭХ
Хүн
бүр шинэ жилд дуртайн учир нь бүхнийг шинээр эхлүүлэх, сайжруулах
хамгийн боломжтой үе ирдэгт оршдог болов уу. Тийм ч учраас бүгдээрээ
ирэх жилд юу хийх тухай, ямар өөрчлөлт хүлээж буйгаа жагсааж эхэлдэг.
Энэ бол бэлэгний санаа олох чухал "шпи" Ирэх оноос гүйхээр зэхэж буй
нэгэнд зориулалтын гутал, тамхиа хаяхаар төлөвлөсөн хүнд цахилган
хувилбарыг нь, эрт босдог болохоор шийдсэн найздаа болжморын зурагтай
сэрүүлэгтэй цаг бэлэглэвэл хэр анхаарал ханамжтайг тань ч харуулах биз.
СҮҮЛИЙН МӨЧИЙН САНАА
Бэлгээ
авахгүй явсаар байтал хэдхэн минутын дараа өгөхөөс аргагүй болсон уу?
Тэгвэл танд хамгийн "залхуу" арга зааж өгье. Зввхөн тэр хүндээ зориулсан
купон буюу эрхийн бичиг хийгээд л өгчих. "Кофегоор дайлуулах эрхийн
бичиг", "Дуртай номоо авахуулах эрхийн бичиг", "Скай ресортод амрах
эрхийн бичиг"... Дажгүй байгаа биз?
Б.Индра /ЗАСГИЙН ГАЗРЙН МЭДЭЭ/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих