Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв Монгол Улсын 21 аймгийн өрсөлдөх чадварын тайланг гаргажээ. Тус судалгааны төв Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв Монгол Улсын 21 аймгийн өрсөлдөх чадварын тайланг гаргажээ. Тус судалгааны төв аймгуудын өрсөлдөх чадварын тайланг хоёр дахь жилдээ гаргаж байгаа юм. 2013 оны өрсөлдөх чадварын тайлан ёсоор Орхон аймаг бусдыг тэргүүлсэн байна. Харин Өмнөговь аймаг хоёрдугаарт, Дархан-Уул аймаг гуравдугаар байрт бичигджээ. 2013 оны өрсөлдөх чадвараар хамгийн муу аймгаар Архангай аймаг тодорчээ.
Өрсөлдөх чадварын судалгааг аймаг бүрийн төлөв байдлыг хооронд нь харьцуулах замаар тодорхойлдог. Ингэхдээ эдийн засаг, засаглал, бизнесийн орчин, дэд бүтэц гэсэн дөрвөн үндсэн бүлгийн хүрээнд 180 үзүүлэлтээр 21 аймгийн өрсөлдөх чадварыг цогц байдлаар харьцуулан судалдаг байна. Судалгаанд аймгуудын тоо мэдээллээс гадна орон нутгийн бизнес эрхлэгчийн санаа бодлыг тусгасан санал асуулгын үр дүнг ашигладаг аж.
2012 онд манай аймаг өрсөлдөх чадварын түвшингээр улсдаа 6-р байрт жагсаж байсан бол 2013 оны дүнгээр доош бууж, 9-р байрт бичигдсэн байна. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв нь уг тайландаа манай аймгийг эрчим хүчний дэд бүтэц сайтай гэж үнэлсэн байна. Гэхдээ инфляцийн түвшин өндөр байдаг нь аймгийн эдийн засаг, бизнесийн хөгжлийг доош нь чангааж байна гэжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих