( ШАР ТАЛЫН ЦЭЦЭГ )
Монгол Цахар ардын дуу
Шар талын талын эхэн дээр
Саран гартал суулаа даа
Садан төрлөө бодохоор
Санаа зовохдоо бичлээ
Цаасан үгүй газар дээр
Цамцан дээрээ бичлээ
Бэх нь үгүй газартаа
Биений цусаар бичлээ
Хад гэгч хатуу байна
Хайрга гэгч ширүүн байна
Хайран сайхан бие минь
Хайрган шороондоо шингэлээ дээ......
Чингис хааны алтан ургийн хаадад болон сүүлчийн их хаан Лигдэнг эцсийн амьсгаагаа хураатал нь чин үнэнчээр зүтгэсэн Монголчууд бол Цахар Монголчууд.Цахарууд их хаадын торгон цэрэг, хэвтүүл тугчид нь болж, цавчилдах илднийхэн ир болж байсан, эрэмгий дайчин хүмүүс билээ.Үүнийгээ ч хожимоо 1911 оны Үндэсний тусгаар тогтнолын хөдөлгөөн, Барон Унгерны чөлөөлөх дайн, Ардын хувьсгалын үйл хэрэгт оролцсон Цахарууд эрэмгий дайнч байдлаараа батлан харуулсан байдаг.1930-иад оны хэлмэгдүүлэлтийн үеэр Сэлэнгэ аймгийн Түшигцагаан нуурын 140 гаруй Цахар эрчүүдээс 5-6 эр хүнийг үлдээн, бусдын хядсан эмгэнэлт түүх ч бий.Өнөөдөр Цахаруудаас олон улсад танигдсан хүн бол дуучин Цахар Тугчи овогтой Урнаа юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих